Сүүлд шинэчлэгдсэн: 2017 оны 8 сарын 18
  • 2017 оны 6 сарын 28
    Зохиогчоос: Саяны сонгууль үнэн хэрэгтээ “Фэншү”-гийн сонгууль боллоо. Түүнд тараах мөнгө, өөрийн намын мянга мянган гишүүн гэж үгүй, бас  тууштай дэмжих хэвлэл мэдээлэл, олны танил дэмжигч гэж байгаагүй. Гэхдээ нийт сонгогчдийн гуравны нэгийн саналыг өлхөөн авч чадсан нь нэгийг өгүүлэх мэт. Монголын сонгогчид Фэнгшү шүтсэндээ, эсвэл түүний ард байгаа Намбар Вань-ыг хайрласандаа ч С.Ганбаатарыг дэмжээгүй. Хамгийн гол нь монголчууд улс төрийн голлох хоёр нам болох МАН, АН хоёрт үзүүлсэн эсэргүүцэл байлаа. Ийм үзэгдэл гарч байгааг ажиглан, ноднин өвөл бичсэн нийтлэлээ дахин толилуулж байна.
    79464 0
  • 2017 оны 5 сарын 17
    Бодсоноосоо өөрийг ярьж, ярьснаасаа өөрийг хийхийг улстөр гэнэ. Харин хийж мэдэшгүй юмандаа бусдыг итгүүлдэг, хожим яагаад амжаагүйгээ ойлгуулж чаддаг хүнийг улстөрч гэдэг. Улстөр, улстөрч хоёр урвуу пропорциональ харьцаатай байдгийг судлаачид тогтоожээ. Тухайлбал, хаана улстөрийн байдал муу байна тэнд улстөрчид тоймгүй олширдог, заримдаа олширсоор байгаад улстөрөө идчихдэг явдал бий гэлцэнэ.

    52934 0
  • 2017 оны 1 сарын 4
    АН-ын даргын уралдаан ид явж байна. Намын удирдлага нь тэдэнд Чингисийн дайчдын гол зэвсэг байсан нумны сум нэжгээдийг бэлгэдэл байдлаар гардуулснаас үүдэн “Таван сумт”, “Сумтай тав”, “Сумтай гар” гэхчлэнгийн  наргиантай нэр цол хүртэл гарчээ. Хуучин цагт уртаашаа ганц “Сум” Даашкатай байсан бол одоо тавын таван “сумт”-тай болж хэмээн егөөдөх нь ч байна. Алунгоо эхийн домогт таван хүүгээ багцалсан сум мэт нэг баг болж явахыг ерөөсөн гэдэг. Гэтэл дөрөв нь ялагдаж зөвхөн нэг нь үлдэх дүрэмтэй “дажин”-гийн  таван оролцогчид  нэжгээд сум өгсөн нь харин ч өөр утга илэрхийлэх тул “Үлдсэн сумаар нь хэнийг?” гэсэн наргиантай асуулт хүртэл гарч.  Ер нь бол хэнийг сонгох нь намын гишүүдийн саналаас хамаарна гэдгийг бэлээхнээ мэднэ.  Харин намын гишүүдийн санал хэнээс хамаарах вэ...?
    85967 0
  • 2016 оны 12 сарын 21
    -Монголчууд бие биедээ яагаад итгэдэггүй вэ?
    -Бие биенээ сайн мэддэг болоод л тэр  биз‼
    122542 0
Сүүлд нэмэгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.