Хөөрхий хэн
2012 оны 5 сарын 14
Хөөрхий дөө, манай муу хэнийг яачлаа. Ямар сайн байхав дээ. Эхнээсээ
яагаач үгүй бол яах ч үгүй байсан гэх ч хүн байна. Яасан ч байсан яах л
байсан гэх нь ч л байна. Нэгэнт л яадгаа яасан хойно яалгах нь зайлшгүй
гэх ч хүн бас байна. Яахыг ямар яалтай биш дээ, одоо яая гэхэв.
Харин яг яахдаа яадаг ч нь ч юув дээ, гэж санагдсан шүү. За тэгээд
яалгуулахгүй хүнийг чинь өөрөөр яалтай ч биш дээ. Юугийн нь яалгаад явах
ч бас...юу харагдсан, нуух юу байхав.
Дэлгэрэнгүй үзэх >
Иргэнээсээ ухаантай үнэмлэх
2012 оны 5 сарын 9
Сая тэр ухаалаг иргэний үнэмлэх гэж хэсэг айлгаад ашгүй намжлаа. Улс
төрчид сонгууль будлиулахад садаа болно гээд ухаалаг үнэмлэхний замд
хөндөлдсөн биш би гэдэг амьтан хөндлөнгөөс завшлаа.
Дэлгэрэнгүй үзэх >
Диваажинд төрөх эрхийн бичиг
2012 оны 5 сарын 2
Улс орон хоцрогдонгуй байх тэр цагт зөвхөн хүн тавьдаг газар л хий
үзэгдэлтэй байсан гэдэг юм. Одоо сонгууль дөхөхөөр л хий үзэгдэл бүтээн
байгуулалт маягтай өрнөх боллоо. За, байхгүй иргэд саналаа өгөх ч аль
эртийн явдал. Байгаа эсэх нь тодорхойгүй сая төгрөгийг хүн бүрт тарааж
эхлээд байна. Араас нь хийгээгүй ажлын цалин, хүрээгүй насны тэтгэвэр,
тусаагүй өвчний эмчилгээ...гээд цуварч өгөх юм байхаа. Нөгөө нөхөд чинь
сүүлдээ энэ насны бүх хэрэгцээг амлаж дуусчихаад “Диваажинд төрөх эрхийн
бичиг” гардуулж явааг бодохул, хорвоо ч цагаа тулахаар багтаамж муутай
эд дэг ээ.
Дэлгэрэнгүй үзэх >
Энхбаярыг яах гэж барив????
2012 оны 4 сарын 20
Тестийг 60 минутад багтаан бөглөнө. Бэлэн хариултуудаас аль тохирохыг
сонгон өмнөх дугаарыг дугуйлна. Бие биенээсээ хуулбарлахыг хориглоно.
80-аас дээш оноо авсан шалгуулагчийг Вавилонд зохиогдох олон улсын
Виваангиридийн дамжаанд явуулна. Төгсөөд ирч чадвал нь төрийн
виваангиридич болгоно.
Дэлгэрэнгүй үзэх >
Хяргас улс II
2012 оны 4 сарын 19
Иссык кулд байхад манай ерөнхийлөгч болон төлөөлөгч нарт нэгэн төсөл
танилцууллаа. Тэр нь нүүдэлчин үндэстнүүдийн спортын их наадам хийх
тухай. Манайхан л гэхэд морь, бөхөө ачиж очоод Киргизийн уудам хөндийд
тоосыг нь үзэн нүүдэлч үндэстнүүдийн алдрыг мандуулах нигууртай аж.
Дэлгэрэнгүй үзэх >
Хяргас улс
2012 оны 4 сарын 11
Киргиз хэлнээ түрэг гаралтай монгол үгс бишгүй байдаг. Хурууд, товч энээ
тэрээгээс эхлээд. Мянганы тэртээ монгол газар амьдарч байсан
Киргизүүдүүдтэй холбоотой Хяргас нуур, Хиргисүүр гэхчлэнгийн нэрүүд
үлджээ. Манайд Киргиз нуур, бас Киргиз сум байдаг гэсэн үг гэдгийг
уншигч та хэлүүлэхээрээ нэг болсон байх. Монгол нутагт байсан Киргизүүд
Памирын ууланд нүүн очоод улмаар уулын болон талын Киргиз болон
хуваагджээ. Талын киргизүүд нь хасаг нөхөд маань болон салбарласан юм
гэж түүхчид хэлдэг. Тал нутгаас үндэслэсэн Хүннү, Түрэг, Монгол
үндэстнүүдтэй харьцуулахад хамгийн чимээ багатай аж төрж яваа нь
чухамдаа Киргизүүд болой. Хувь тавилан тэдэн рүү харж инээх ээлж ирж
байгаа ч байж мэднэ...
Дэлгэрэнгүй үзэх >
Хүний хайлан-2012
2012 оны 3 сарын 28
Миссийн тэмцээнээр хамгийн гоо үзэсгэлэнтэй бүсгүйг шалгаруулдаг бол
сонгууль хүний хайланг тодруулах арга хэмжээ болдог. Шалгарсан мисс
боссын гэргий болохоор явдаг бол шалгагдсан хайлангууд төр түшиж үлддэг.
Шалгаруулалтаас шалгаруулалт хүртэлх дөрвөн жилд нь тэр хүн маань
бидний дундах хамгийн муу этгээд байсныг таньж авна. Ингээд дараагийн
сайн буюу муу нь удахгүй мэдэгдэх хүний эрэл эхэлнэ. Үүнийг сонгууль
хэмээмэй. Харин шалгарсан мисс яадгийг бүү мэд. Дахиад л мисс
шалгаруулдгийг бодоход ялгаагүй л байхдаа.
Дэлгэрэнгүй үзэх >
Хойд дүр тодруулалтын стратеги, тактикийн тулгамдсан асуудалд
2012 оны 3 сарын 21
Луу жил гарахын өмнөхөн шадар сайд маань хэсэг иргэнийхээ хойт дүрийг
хүлээн авч уулзсан байна. Сайд иргэдийнхээ хойт дүртэй уулзаж буй нь
сайн. Гэхдээ иргэдийнхээ одоогийн дүрүүдийг хэрхэвч мартаж болохгүйг
сануулах юун.
Харин Барууны хэвлэлүүд монголын шадар сайдыг далд ертөнцтэй холбогддог
увьдастай, олон жилийн өмнө нас барсан баахан улсын сүнсийг үе үе
өрөөндөө хүлээж авч хууч хөөрдөг мэтээр мэдээлжээ.
Дэлгэрэнгүй үзэх >