Сүүлд шинэчлэгдсэн: 2017 оны 8 сарын 18
  • 2017 оны 1 сарын 4
    АН-ын даргын уралдаан ид явж байна. Намын удирдлага нь тэдэнд Чингисийн дайчдын гол зэвсэг байсан нумны сум нэжгээдийг бэлгэдэл байдлаар гардуулснаас үүдэн “Таван сумт”, “Сумтай тав”, “Сумтай гар” гэхчлэнгийн  наргиантай нэр цол хүртэл гарчээ. Хуучин цагт уртаашаа ганц “Сум” Даашкатай байсан бол одоо тавын таван “сумт”-тай болж хэмээн егөөдөх нь ч байна. Алунгоо эхийн домогт таван хүүгээ багцалсан сум мэт нэг баг болж явахыг ерөөсөн гэдэг. Гэтэл дөрөв нь ялагдаж зөвхөн нэг нь үлдэх дүрэмтэй “дажин”-гийн  таван оролцогчид  нэжгээд сум өгсөн нь харин ч өөр утга илэрхийлэх тул “Үлдсэн сумаар нь хэнийг?” гэсэн наргиантай асуулт хүртэл гарч.  Ер нь бол хэнийг сонгох нь намын гишүүдийн саналаас хамаарна гэдгийг бэлээхнээ мэднэ.  Харин намын гишүүдийн санал хэнээс хамаарах вэ...?
    85967 0
  • 2016 оны 12 сарын 21
    -Монголчууд бие биедээ яагаад итгэдэггүй вэ?
    -Бие биенээ сайн мэддэг болоод л тэр  биз‼
    122542 0
  • 2016 оны 12 сарын 14
    Манай ерөнхий сайдууд ямар нэг донтой явж иржээ.  Жишээлэхэд, ардын засгийн анхны ерөнхий сайд нь авгайчуудын гэзэг хайчлах дуртай хүн байсан гэдэг. Бас, нүх рүү шагайчихаад л “гэрэл харагдаж байна” гэж зүтгэдэг, сул газар л харагдвал мориор сольдог ерөнхий сайдуудтай байв. Түүнчлэн хувийнхаа мөнгөнд аймаар харамч боловч улсын мөнгийг нэг нүдээрээ үздэггүй, хаа олдсон газарт нь тарааж өгдөг ерөнхий сайд ч таарч байлаа.
    76412 1
  • 2016 оны 12 сарын 7
    Ийм юм болжээ. “Хар сарнайн Амраа” хэмээх дуучин С.Амармандах хүнд зодуулжээ. Зодсон хүн нь оросын дипломатч байсан аж. Хэвлэлийнхэн, дуучны хувцсанд урласан хас тэмдэг дипломатчийн эгдүүг хөдөлгөсөн бололтой гэсэн хувилбараар болгоомжтой бичиж байна. Хохирогч, хохироогчийн алиныхан ч амнаас хас тэмдэгний тухай үг гараагүй. Гэтэл, манай хэвлэлийнхэн хэрэг явдлыг болгоомжтой нь аргагүй мэдээлэхтэй зэрэгцүүлэн, ямар ч байсан зодуулах сэдэл шалтаг байсан л болохыг дурьдахаа мартахгүй аж. Үүний шалтгааныг сүүлд өгүүлнэ.
    139958 1
Сүүлд нэмэгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.