Сүүлд шинэчлэгдсэн: 2017 оны 8 сарын 18
  • 2009 оны 11 сарын 27
    Авснаасаа эсэн юм болдог тус гэж бий. Чамайг гал, уснаас аварсан хүн эхэн үедээ амьд бурхан мэт санагдана. Ер нь үхсэн бурхан гэсэн ойлголт байхгүй болохоор амьд бурхан гэдэг бас жаахан учир дутагдалтай хэллэг л дээ. Бодвол, амьгүй зураг хөрөг амилаад ирсэн гэдгээс л үүссэн нэр байх. Энэ ч яахав, өнөө амьд бурхан чинь нэг удаа ач авралаа сануулахад үнэхээр тийм санагдана. Хэрвээ байн байн орж ирээ л “ээдээ би байгаагүй бол чи ч орчлонгийн тоос хөдөлгөхгүй байсаан” гээд ирвэл ердөө л айлган сүрдүүлэлт болоод явчихна. Цаашлаад ирвэл “энэ гайгаар авруулж байхаар тэр чигээрээ шатаад живээд явчихсан бол сэтгэл амар байх байж шүү” гэж бодогдох болно. Үзэн ядаж эхлэх ч энүүхэнд. Хүний амь аварсандаа сэтгэл дүүрэн амьдарч “би гэдэг хүн бас ч гэж хүний алтан амь аварч буян хураасан завшаантай. Тоост хорвоод хамгийн үнэтэй юмыг эзэнд нь эргүүлж өгсөн гавъяатай юм шүү” гэж уужим амьсгаа авсаар хорвоог элээх нэг хэрэг.
    48286 6
  • 2009 оны 11 сарын 20
    Манай эрин үеийн авъяас билигт туурвигчийн нэг Эдвэрд Радзинксийн “Сталин” хэмээх цуутай бүтээл монголоор гарч байгаа нь энэ. Арваад жилийн тэртээ Оросын телевизүүд ч шампуун, школад, барааны саван энэ хэдийн рекламаар огиж байхад ганцхан хүн ном рекламдаж байсан нь чухам энэ Эдвард . Ном туурвиж, тэрийгээ чиклаад, шампуун, саван гурваас дутахгүйгээр борлуулж байгаа хүнийг хараад эхлээд биширсэн, дараа нь эргэлзсэн. Саванархуу, школадархаг ном бичээд тэр нь зах зээлд орох, төр солигдох, үзэл санаа урвалдах их эргүүлгэнд алийгээ мэдэхгүй болсон олон түмэнд хямд шампууний нэгэн адил таалагдсан ч юм бил үү? Гэтэл тухайн үед Марксизм, Ленинизмийг орлох болсон мэргэ төлөг, зөн билигийн ухааны номууд бас ингэх ёстой баймаар? Гайхаад л үлдсэн дээ.
    59787 7
  • 2009 оны 11 сарын 17
    Хөгжил өө гэж... Ёстой ардчилсан эд анги юм аа.  Хүн л ганцаараа хөгжих юм бодоод байсан чинь  гахайны томуу хүртэл өдий зэрэгтэй болчихно гэж байх уу. Бид чинь хэн нэгэн рүүгээ “Чи энэ гахайн томууг хар! Хүний томууны зэрэгт хүрчээд яаж  байна. Гэтэл чи хүний томуу.. биш ээ. Хүн байж...наад байж байгаа царайгаа...даргынхаа эвийг олоод цалингаа нэмүүлчихэж чадахгүй. Чиний оронд цаадахь чинь байсан бол...” гэж ирээд бууж болж байна. Ингээд бодохоор чөтгөр, шулам, ад  албингийн хүрсэн түвшинг би таашгүй. Хүй нэгдлийн үеийнхэн амар байж. Орой хэрд анчид ганзага хоосон ирнэ. Түүдэг гал тойрон өрнөсөн яриа зөвхөн хоолны сэдэвтэй. -Өнөө орой юугаа иднэ? аан
    37835 2
  • 2009 оны 11 сарын 17
    Краковын нэгэн санваартан өнгөрөгч наяад оны дундуур монголоор аялжээ. Дашрамд дурьдахад энэ хотынхон монголчуудыг сайн мэддэг юм. Хотын төвд байдаг эх дагинын сүмийн  гонхноос цаг тутам бүрээдэн дохиолдог заншилтай. Найман зууны тэртээ монгол цэргүүд үерийн ус мэт нөмрөн ирэхэд хотын харуул энэ гонхноос түгшүүрийн дохио өгсөн байна. Сүвээдэй жанжны мэргэн харваачдын нэг, тэртээ өндөрт байгаа гонхноос түгшүүр зарлаж эхэлсэн бүрээчийн хоолойг тас харвачихсан гэдэг.
    54327 9
Сүүлд нэмэгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.