Сүүлд шинэчлэгдсэн: 2017 оны 8 сарын 18
  • 2009 оны 12 сарын 23

    -хошин тууж-

    Б.Цэнддоогийн “Голын тэртээх гацааны хавар” хошин туужийг уншигчид сайн мэдэх билээ. Сонинд хэсэгчлэн гарсан цагаасаа эхлэн олон түмний сонирхлыг татаж хэд хэд хэвлэгдсэн энэ бүтээлийнхээ шинэ дэвтэрийг “Голын эргийн өвөлжөөний хавар” нэртэйгээр бичиж эхэлжээ. Шинэ  хошин туужийн анхны уншигч байх боломжийг танд олгож хэсэгчлэн нийтэллээ. Хошин романы шинэ бүлгүүдээс бид ирэх онд цувруулан хэвлэхээр төлөвлөж байна.

    84847 99
  • 2009 оны 12 сарын 17

    Фельетон

    - Нямдорж даргад илгээх хагас ил захидал-

    Уул нь танд ил захидал бичиж эхэлсэн юмсан. Гэтэл бичсэн юм маань хуудас гаран болчихоод   тал нь ардаа гарсан тул  яалт ч үгүй “хагас ил захидал” болчихлоо.

    Манай олон сайхан бөхчүүд зодгоо тайлан гонжоом өмсөж монгол улсын парламентад суух боллоо.  Дан ч суугаад байгаа юм биш, коридороор алхалж, диван дээр  сүүжилдэж, орон дээр бол хэвтэж байгаа гэсээн.  Тэд зодгоо тайлаад гонжоом өмсснийг ч ойлгож байна.  Төрийн ордонд зөвхөн гонжоомтой л оруулдаг болсон шүү дээ.

    59521 55
  • 2009 оны 12 сарын 9
    Хэрвээ чи асахгүй юм бол

    Хэрвээ би асахгүй юм бол

    Хэрвээ бид бүгдээрээ асахгүй юм бол

    Хэн энэ харанхуйг гийгүүлэх ёстой юм бэ?

    Назым Хикмет

    Дээхнэ үед эвлэлийн илгээлт гэж байв даа. Залуучуудыг хөдөө явуулдаг. Малыг хураан нийгэмчилснээс болж хөдөө хүн тогтохоо больжээ. Гэтэл ард түмнээс хураан авсан малаа хэн нэгнээр хариулуулах хэрэгцээ  нам засагт гардаг юм байгаа биз дээ. Ингээд хотшил, эрдэм соёл руу хошуурах залуусыг хошгируулах, ховсдох, догиохын дундуур малчин, хоньчин болгодог  нам, засгийн кампанит ажил  сэдэгдсэн хэрэг.   Ер нь тэдний ихэнх нь дуунд гардаг шиг “малчнаар торойсоор” үлдэнэ дээ. Үндэстнээрээ өгсөж явсан иргэншлийн шатнаас эргэн үсэрч нүүдэлчний хот руу шидэгдэх хувь заяа нь өрөвдөм. Дахин сонголт хийх, илгээлтээ эргүүлж эргүүлж өгөөд хот сууриндаа харих боломж үндсэндээ хаагдмал.

    55104 48
  • 2009 оны 12 сарын 3
    -фельетон-

    Ер нь бол хятадуудад баярлаж ч байх шиг. Сая манай хилчдийг манай хилчид бутцохих үеэр ороод ирвэл ороод ирэх л байсан ш дээ. Тэхэд мөрөөрөө л байгаад байсан байгаа юм даа.

    Ер нь урьд хилээ манай хилчдийг бууддаггүйгээр нь хятадын талд хариуцуулчихвал хүн ардын маань амь насанд ээлтэй юм биш байгаа?

    Сүүлийн хэдэн жилд 50 гаруй монгол хилчин монгол хилчдийн гарт амь үрэгдсэн гэх мэдээ байна. Ер нь манай хил хязгаарын амгалан тайван байдалд манай хилчид л байнга заналхийлэх болоо шив дээ. Манай хилчид манай хилчид рүү хэзээ довтлон бутниргэх бол гэсэн айдас байнга л төрөх боллоо...Ингэхэд биднээс аюултай дайсан бидэнд байгаа юм уу?
    66605 21
Сүүлд нэмэгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.