Сүүлд шинэчлэгдсэн: 2017 оны 8 сарын 18
  • 2010 оны 1 сарын 27

    Сумын шинэ эмнэлэгийг, ялангуяа орос эх баригч бүхий төрөх тасгийг Октябрийн  аугаа их хувьсгалын 50 жилийн ойн өдөр  заавал ашиглалтад оруулахыг аймгийн намын хорооноос үүрэг болгожээ. Гэтэл сумын хэмжээгээр ганц жирэмсэн эх байсан нь Бибишийн ээж ажгуу. Ингээд сумын намын үүрын дарга  Нагаржунагийн Улаансум, сум хариуцсан НАХ(нийгмийг аюулаас хамгаалах) хэлтсийн төлөөлөгч  Зонховын Нагаанбуу нар яаралтай зөвлөлгөөн хийгээд Бибишийн  эхийг тэр үеэр  албадан амаржуулах “А” төлөвлөгөө гаргажээ. Тэдэнд байсан “Б” төлөвлөгөө ёсоор бол Бибишийн эхийг амаржуулж чадаагүй тохиолдолд  зөвлөлт маягийн анхны аборт хийх ба орчин үеийн анагаах ухааны ололтын хүчээр хүсээгүй жирэмслэлтээс сэргийлж эхэлсний бэлгэдэл болгон сурталчлах учиртай байв.

    51730 6
  • 2010 оны 1 сарын 20

    -хошин тууж-

    Үргэлжлэл түрүүч нь ... дугаарт

    ...Сумын намын үүрийн дарга олон жил хийгээд одоо захиргаанд бүртгэл хариуцах болсон өвгөн даргын өрөөнд ийм яриа болж байна.

    -За Бибиш минь. Чамд иргэний үнэмлэх яагаад ч өгч чадахгүй нь.

    -Өгч л таарна даа.Би хүн амын тооллогод орчихс он юм чинь. Та улсынхаа хүнээс нэгийг дутаахгүй биз дээ.

    -Чи төрсний гэрчилгээ биш юмаа гэхэд төрснөө гэрчлэх хүн олоодох. Битгий  л даргын машиныг унаад аав ээжийгээ авахаар явчихаарай гэж дарга гуйлаа.

    55300 9
  • 2010 оны 1 сарын 13

    -фельетон-

    Энэ томуугийн вакцинаас болоод толгой эргэчихвээ.  Вакциныг чинь өвчин тусахаас өмнө хийдэг гэж бодоод байсан юм. Гэтэл манай Эрүүлийг хамгаалах Яамны хийж байгаа H1N1-ний  вакциныг харахад өвчин туссны дараа хийдэг эд болж таарлаа.

    Эрүүлийг хамгаалах салбарын шинэчлэл ч үнэхээр сонирхол татаж байна. Тарваган тахлын вакциныг намар оройхон тарвага ичихийн хэрд хийдэг болох юм байна. Саяхан нэг иргэний үрэвссэн мухар олгойг эдгэснийх нь дараа авсан байна лээ. Хугарсан мөчийг бол бороолж гүйцэхээр нь гипсдэх болсон байна. Шүд өвдвөл эмчид хандаад дэмий болсон гэнэ. Учир нь  шүдийг бүрэн үйрсний дараа ломбоддог болсон гэхчив.

    58716 17
  • 2010 оны 1 сарын 6

    Өөрийгээ санааг илэрхийлэхэд өөр хүний үг хэрэг болдог нь сонин. “Би тэгж бодож байна” гэвэл хүмүүс хөндийрээд явчихна.   Харин “тэр гуай тэгж хэлснийг би дэмжиж байгаа” гэвэл улс амьтан ондоо болоод явчих жишээтэй. Дээхнэ үеийн багш нар “За хүүхдүүд минь хичээлээ давтаад байгаарай” гэхийн оронд “сур сур бас дахин сур” гэж Ленин багш сургасныг сануулдаг байв. Яг юу юуг  сур гэснийг нь тодорхой хэлээгүй байж тамхи татаж сурсан нэгнийг маань алангаа алддаг сан.

    Хэрвээ  Ленинг өөрийг нь олж уулзаад энэ талаар асуухад юу гэхийг хэн мэдлээ.Тэрээр шанаагаа тулан бодлогширсноо “Юу билээ, байз.

    127806 32
Сүүлд нэмэгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.