Сүүлд шинэчлэгдсэн: 2017 оны 8 сарын 18
  • 2010 оны 2 сарын 25

    -фельетон-

    Улс нь жилээ дагана гэж үнэн байна шүү. Жилээ ч юу байхав, жилийнхээ нэрлэсэн амьтныг дагадаг болтой юм аа. “Үхрийн толгой дээр эвэр хугарна, үхрийн сүүлэн дээр хутга хугална” гэж дуулаа л байлгүй. Өнгөрөгч үхэр жилийн эхээр бид чинь гадаадын хөрөнгө оруулагчдыг мөргөж хөөгөөд  жавхлантай нь аргагүй мөрөө гаргасансан. Тэгээд яасан гэхээр бүрэн хөөж чадсан ч юмгүй. Нэр, эвэр  хоёроо  жаахан, жаахан хугалаад  “монгол бол хөрөнгө оруулахад түвэгтэй орон” гэсэн тодорхойлолттой үлдсэн дээ.  

    Харин жилийн сүүлээр хамаг настрийн хугараад өгдөг байгаа. Ганц муу сармай дээлийг минь хүртэл хятадууд нэр дээрээ  бүртгүүлчих юм аа. Одоо дээл эсгэх, оёх, өмсөх, урах, аргал бүтээх, тугал нэмнэх бүх эрх тэднийх болчихлоо.  Зуданд доройтсон малаа, хуучин костюм юмуу, үжирссэн пальтогоор л нэмнэх болж байна.

    72184 44
  • 2010 оны 2 сарын 17

    Түүхт тэр өдөр намын үүрийн дарга, хэсгийн төлөөлөгч хоёр “А” ба “Б” төлөвлөгөөнийхээ алийг сонгохоо шийдэж чадаагүй байтал морио бахардтал давхисан нэг хүн сумын захиргааны үүдэнд буужээ. Энэ хүн  янз бүрээр бичигдэж болох байсан түүхт ой, түүхэн эмнэлгийн тавиланг шийдчих шиг санагджээ. Учир нь Бибишийн ээж нярайлахаар дуншиж эхэлсэн тул орос бариачийг залахаар ирсэн юмсанж.

    55363 14
  • 2010 оны 2 сарын 10

    Ёстой альтернатив цагаан сар гарч байна аа. Хоёр мандаттай тойрог  гэлээ гэх шиг хоёр ч шинийн нэгэнтэй,  олон урьгалч сонголттой.  Нам намаараа ялгараад тэмдэглэсэн ч боломжтой санагдана.  Жишээлэхэд, улс төрийн намууд маань дээд шүүхэд бүртгүүлсэн дарааллаараа шинэлж болж байна. Айл хэсэх золгоход ч их ойлгомжтой. Айлын үүдэнд улаан дарцаг байвал анхны шинийн нэгэнд золгож байгаа ахмад зүтгэлтнийх гэдэг нь мэдэгдээд явчихна. Харин цэнхэр тугтай партизаныд бол хоёр дахь шинийн нэгэнд орох  нь зохимжтой.

    63273 51
  • 2010 оны 2 сарын 3

    Харин тэр үед мал эмнэлгээ яаснаа яг санах хүн гардаггүй юм. Замандий гуай болохоор “мал эмнэлгийг захиргааны конторт оруулаад, захиргаа  нь сумын даргын илүү гэрт төвлөрөх болсон,  мэдэх хүн гэвэл доёгор Арилд байсан, Арилд ноднин унаад өгсөн, тэхээр надаас өөр гэрч алга” гэдэг юм.

    54621 16
Сүүлд нэмэгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.