Сүүлд шинэчлэгдсэн: 2017 оны 8 сарын 18
  • 2010 оны 5 сарын 26

    Манай монголчууд мөн ч авъяастай, мөн ч их юм зохион бүтээдэг ард түмэн юм аа.  Ийм юм хийчлээ, тийм юм зохиочлоо гэсэн мэдээ тасрана аа гэж үгүй.

    Саяхан монгол инженерүүд  моторыг нь ажиллуулж чадвал яваад байдаг автомашин зохиосон гэнэ. Цаашлаад нисгэж чадвал хөөрдөг онгоц, живэхгүй бол хөвдөг завь гээд юу эсийг туурвисан гэх вэ?

     Ердөө өчигдөр урждархан л монголчууд Жи Пи Эс хэмээх навигацийн багажийг дууриалган хийж чадсан тухай мэдээ интернэтийг чимэглэн дурайж байна.

    59556 61
  • 2010 оны 5 сарын 19

    Тус хамтлагийн хамт олон  БНХАУ-ын Шилэн гол аймгийн Сайхан туг гацааны улаан асарт болсон бүх нийтийн тойруулга дээр түрийвчээ суйлуулсан монголчуудын паян, Эрээн хотын Даажу бааранд гадаадын иргэд мөнгөө төлөхгүй гэснээс үүдсэн будлиан,  Улан Үдэ хотод паспортоо алдаад цагаан хуудсаар хил нэвтэрсэн залуусын талаарх консулуудын хэлэлцээ зэрэг олон улсын чанартай үйл явдлуудад оролцон “Монгол улсынхаа нэрийг дуурсгажээ”.

    68334 85
  • 2010 оны 5 сарын 17

    Daily News, 13 May 2010

    B. Tsenddoo

    FROM RUSSIAN MONGOLIA TO THE RUSSIAN-CHINESE MONGOLIA

    One. Live Budda in the copper grasshopper

     (In this part, the author writes about the rulers of Mongolia after Chinggis Khan term. Mongolia was under Manchu control for over 200 years. At the end of XIX century, the Manchu rulers prevented Mongolia from western culture and impacts.  Manchu rulers were attaining it through religious believes such as do not wear red clothes or otherwise in critical times an iron snake will run around the world and a copper grasshopper will fly in the sky which can be decoded as “do not trust in the Red Army of Russia and beware of the western cultural impacts such the trains and planes”. However, nowadays Dalai Lama is travelling in the iron snake and copper grasshopper freely and with pleasure.

    From XX century, the state policy of Mongolia used to be developed in Kremlin of Moscow. At that time, the conflict with the Russian expert or an activity upsetting the Russian advisor was considered as an activity undertaken against the state of Mongolia and was punished strictly.

    59983 14
  • 2010 оны 5 сарын 12
    Аугаа их Чингэс хаанаа мөрөөдөхөөс өөр төрийн мэнэжмэнтээр барагтайхан монголчуудын тусгаар тогтнолоо сэргээсэн, хадгалсан түүх маш сонирхолтой. Өөрсдийн маань ярьдаг шиг Чингэс хаанаас уламжилсан төрийн далд нууц бодлого энэ тэрээс үүнийг хайгаад огт хэрэггүй. Нэгэн цагт дэлхийн талыг эзэгнэж байсан Их хаан Чингэсийн бодлого аль XVI-XVII зуунаас тасалдан алдарсан юм. Хоёр зуу гаруй жилийн турш Жунь Анхайн ордонд боловсорсон Манж Да Чин гүрний төрийн бодлого Монголын хээр талд хэрэгжиж байлаа. Орон нутгийн ноёд түшмэдийн шийдэж байсан асуудал гэвэл малын жижиг хулгай ба өртөө улааны алба гэсхийгээд л болно.
    71085 0
Сүүлд нэмэгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.