Сүүлд шинэчлэгдсэн: 2017 оны 8 сарын 18
  • 2010 оны 9 сарын 30
    Бидний зарим нь эх орноо 380 -аас багагүй өндөр хүчдэлээр хайр­лаж, үлдсэн нэг нь тун шалихгүй хуруун зайны хэрээтэй 0,5 воль­тоор л энэрдэг аятай ярих юм. Хэрэг дээрээ бид бүгдээрээ л эх орондоо ав адилхан хайртай. Эх орноо хайрлах хамгаалах өөр өөрийн боломжтой. Нэг хэсэг нь буу барин эх орноо хамгаалж байхад нөгөө нь түүний идэх будааг тарьж, шөл уух хонийг нь хариулж явна. Нэг нь түүний хүүхдийг төрүүлэн өсгөж, дараа нь улсаа манах эрийг бойжуулна. Энэ хэлхээ тасарвал хилчин тураад үхнэ.
    47257 30
  • 2010 оны 9 сарын 22

    МАХН нэрээ солих гэж байна. "Зарахгүй, солино" гэлээ гэдэг шиг юм болж байна. Зарахгүй солино гэснээс, эртээ урьд цагт, хорин жилийн өмнө МАХН дангаараа эрх барьж байх цагт хувь хүн юм зарахыг хориглож байсан юм. Цорын ганц­хан байдаг зах дээр иргэд хувийн хэрэгцээнээсээ илүү гарсан аахар шаа­хар амины өмчөө сольж, хольдог цаг байж. Барааг бараагаар, заримдаа мөн­гөөр солино. Зарвал дамын наймаа хийсэн хэрэгт орно.
    43036 42
  • 2010 оны 9 сарын 16
    Түүхийн үе болгонд өөр өөрийн бахархал байсан. Бидний хүүхэд насанд Халх голын дайнд орж, олон япон алсан дайны баатрууд бахар­хал байсан. Харин өнөө үеийнхэнд Японд бо­ловс­­рол эзэмших нь бахар­хал­тай байх жишээний.
    50533 35
  • 2010 оны 9 сарын 2
    Нэг үеэ бодвол манайхан ардчилал, зах зээлд зүг чигээ олоод байх болж. Баруун аймгуудад барууны чиглэлтэй ардчилал, зүүн аймгуудад зүүний баримжаатай ардчилал тус тус хөгжүүлэхээр чуулга уулзалт хийж  тэр нь зурагтаар гарч байх юм.
    51520 47
Сүүлд нэмэгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.