Сүүлд шинэчлэгдсэн: Өчигдөр 13 цаг 10 минут
  • 2010 оны 10 сарын 27
    Шаазгай шагшраад эхлэхээр яадаг гэдэг ч  билээ? Харин эрх барьж буй намууд даргынхаа суудлыг булаалдаад эхэлсэн нь яах аргагүй сонгуулийн дохио. Учир нь намынхаа эрх мэдлийн оройд байгаа тэр хүн айсуй сонгуульд хэн хэн нэр дэвшихийг дангаараа биш юм гэхэд, давамгай байдлаар шийднэ. Дараа нь сонгуулиас гарсан бялууг тэрний л гараар зүснэ. Ингээд бодохоор тэмцэлдэхээс өөр яах билээ?
    33936 38
  • 2010 оны 10 сарын 20
    Бараг л “Оны тагнуул”-аар тодроод байгаа Б.Хурц  (Kurts  гэдэг герман нэрээр баруунд алдаршаад, шинэ төрсөн хүүхдэд нэрийг нь өгөх нь холгүй байгаа юм биш үү?) ба түүнийг тойрсон дуулианы хүрээнээ дипломат паспорт ба дипломат халдашгүй эрхийн тухай яриа гарах боллоо.  Учир нь ҮАБЗ-д ажиллаж байсан Б.Хурц нь Лондонд саатуулагдах үедээ дипломат паспорттой явжээ.  Олон хүн “дипломат паспорттой хүнийг саатуулах учиргүй” байтал англичууд хууль зөрчиж буйг гайхсан төдийгүй үүнийх нь төлөө тэдэнд эрүү үүсгэх санаагаар хандаж байна. Английн төрийн албан хаагчдыг хаа нэгтэйгээс олж саатуулаад “Хурцтайгаа битүүлэх” мэнэжмэнт л сэтгэсэн хэрэг байх л даа.
    40502 46
  • 2010 оны 10 сарын 13

    Чингэс хаан өглөө бүр “Тангуд улс байгаа” хэмээн сануулж байхыг зарлигласан  түүхийг бид мэддэг. Харин барууны төр бол “хууль цааз оршин байгаа” гэдгээ өглөө бүр сануулдаг уламжлалтай. Чухам ийм шалтгаанаар аль хагас зууны өмнө ороолдсон хэргийнх нь төлөө нэрт найруулагч Роман Полонскийг яаж зовоож байгааг дээр бид харсан.
    43351 43
  • 2010 оны 10 сарын 7
    Тагнуул бол манай ард түмний топ сэдвийн нэг. Энэ сэдвээр бичсэн юмыг уншихгүй өнгөрнөө, гонж. Бас эргэлзээгүй үнэмшдэг сэдвийн нэг мөн. Хэн нэгнийг хүн ал­сан хулгай хийсэн гэвэл ядаж л "Хачин юм. Арай тэхээргүй хүн байсан юм­сан" гэх бодол төрнө. Харин хүнийг тагнуул, нэн ялангуяа Хятадын таг­нуул байжээ гэвэл үнэм­ших төдийгүй эргэлзэхээс ч айна. Аргагүй юм. Нэг хэсгийг нь Японы, импе­риализмын тагнуул нэ­рээр буудаад, дараа нь Хятадын тагнуул туршуул дүүрэн байгаа гэж айл­гасаар байгаад зүрхэнд орчихсон юм. Ард түмэнд аз жаргал бэлэглэж ча­дах­гүй тохиолдолд айдас бэлэглэж байж сэтгэлийг нь тогтоон барьдаг нь ёс. Тагнуул туршуул, дайсны халдлагаар айлгах арга бол  дарангуйлагч төрийн үндсэн мэнэжмэнт. Үр­гэлжийн айдастай, тэгсэн атлаа өөрийг нь арай алуулчихгүй байгаа Аюу­лаас хамгаалах ба нам за­саг, Монгол Зөвлөлтийн найрамдалд байнга баяр­лаастай. Утсан чинээ улаан амийг нь хамгаа­лаад байгаад баясахын хэрээр дарлагдан зовж, хүнийхээ хувьд гутаагдан аж төрж буйгаа олж харах нүд хаагдаастай байжээ.
    44051 82
Сүүлд нэмэгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.