Сүүлд шинэчлэгдсэн: 2017 оны 8 сарын 18
  • 2010 оны 11 сарын 24
    Хурцыг суллуулна, өмгөөлөгч хөлслөнө гээд л ажил удаад байх юм. Хурцыг аваад ир гэвэл манай өнөө хэд аваад л ирнэ. Хөдлөхгүй л байгаа байхгүй юу. Хурц ч Хурц. Хаа газрын мухраас хүн аваад ир гэхээр аваад л ирдэг юм чинь. Өөрөө аргалаад хүрээд ирье гэвэл ч чадах л хүн.

    Ингэхэд шоронд байгаа нь үнэн юм уу? Очиж эргэсэн “улс захих юм байна уу” гэхээр “байхгүй” гэсэн гэх юм. Үнэхээр л шоронд байгаа нь үнэн бол “намайг эндээс гаргаадахаач” гэж захимаар юм.
    35658 79
  • 2010 оны 11 сарын 18
    Сүхбаатарын хөшөөг засч бай­на. (Засна гэдэг мөн зовлонтой утга гаргадаг үг шүү, ярих ч юм биш. Хөшөөг ч яахав ойлгож болно. Харин Энхбаярыг (Намбарын биш) ч юмуу, Батболдыг (Намын дарга биш), эсвэл Хүрэл (сүх биш)-ийг засч гэнэ гэвэл юу болох вэ, аан) Мэдээгүй хэн байгаа юм бэ, гэж үү? Мэдэгдээгүй юм бас байна. Хөшөөг хүрэлдэж байгааг бол дуулаа л биз. Харин шинээр өгөх нэрийг дуулсан нь юу л бол. Шинэ хөшөөг материалын орц энээ тэрээг бодол­цон Хүрэлсүхбаатарын хөшөө гэдэг болох юм байна.
    33439 46
  • 2010 оны 11 сарын 10
    Аяа, Хүн төрөлхтөний шинэ үеийг шинэ аз дайрдаг аа гэж, үнэн ажээ. Социалист дэглэмийн үед дарлагдан зовж, аргагүйн эрхэнд эрдэмд шамдсаар нэгэнт өнгөрсөн оюутан насаа санахад хүрэл зүрх ч хайлна. Муусайн дарангуйлагчид оюутны тэтгэлэгийг зөвхөн онц сурсан тохиолдолд л нэмдэг байсан гээд бодчих. Юу ч суралгүй сургуулиа төгсөх, диплом худалдан авах бүх эрх хаалттай байсан даа. Дарга ангийн цөөн хэдэн хүүхэд л тийм боломжтой байдаг гэж дуулсан бидний хэдэн нөхөд “Ер нь цаашдаа ардчилсан хувьсгал л хийхгүй бол бүх юм хэвээрээ байх юм байна” гэж ярилцсан удаатай.
    42112 63
  • 2010 оны 11 сарын 4
    МАХН-ыг ард түмэн, ялангуяа багачууд их дэмжиж байгааг сониноос уншлаа. Амаржих газарт хийсэн сурвалжлагыг харахаар сэтгэл хөдлөхгүй байхын аргагүй. Төрөөд долоо хонож байгаа Нэргүй охиноос сэтгүүлч “Том болоод аль намд орох вэ?  Яагаад МАХН гэж бодож байна” хэмээн асуухад, тэрээр МА... гэж уйлж эхэлснээ... ХН гэж найтаан үзэл бодлоо илэрхийлсэн байх жишээний.
    34391 98
Сүүлд нэмэгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.