Сүүлд шинэчлэгдсэн: 2017 оны 8 сарын 18
  • 2010 оны 12 сарын 28
    Нийтийн он тооллын нэгэн он өнгөрлөө. Байдаг л жил, манай эриний өмнөх 1000 онд ч байсан, манай үеэс хойшоо 1000 жилийн дараа ч байх тийм л мөчлөг. Дэлхийн наранд хамгийн ойр даялах мөртлөө  хойд хагаст нь өвөл болдог тэр л байрлал.

    Мөрөөрөө урсах он жилүүдэд сайхан ба муухай гэх нэрийг бид л өгдөг.
    113841 570
  • 2010 оны 12 сарын 22
         Хүнд хүний ухаан, моринд морины ухаан, харин бидэнд Монгол ухаан бий. Хэрвээ бид хүний ухаантай байсан бол хятадуудаас ялгарах юмгүй болох байв.

        Технологи талын жишээн дээр тайлбарлая. Жишээлэхэд хүний ухаантай газар  ажиглах камер байрлуулах боллоо гэж бодье. Тэд шууд л камераа суурилуулаад, суурилуулах мөртлөө ажиллуулаад л болоо. Морины ухаанаар камержуулах бололцоогүй.

        Харин монгол ухаанаар бол камержуулахаас өмнө хүний нүдэнд харагдах газарт “Камер ажиллаж байна” гэж бичнэ. Хоёрдугаарт мөнгө олдвол камер олж ирнэ. Гуравт, хүсвэл камераа нүдэнд харагдахуйц газар хадахад буруутахгүй. Дөрөвдүгээрт, залхуутай санагдахгүй бол камераа ажиллуулсан ч болдог... Харин камераа зогссон үед нь “Камер ажиллахаа больсон” гэж бичдэггүй.
    39739 102
  • 2010 оны 12 сарын 8
    Хятадууд ямаа руу маань дайрч эхэллээ.  Хүн рүү дайрсан бол ойлгож болно, уурхайд хүн дайрсан хятад жолоочийг манай ард түмэн тэсээд л өнгөрсөн. Харин ямаан дээр очоод үнэхээр тэвчээр алдран унаж байна. Манай улсын хуулинд хүн төрийн хамгаалалтад байна гэж байдаггүй. Харин мал (үүний дотор ямаа) төрийн хамгаалалтад байна хэмээн заасан нь бий. Монголын төр хүндээ хишиг хувь тараахаасаа өмнө ямаандаа мөнгө хуваарилж ирсэн баримт ч үүнийг гэрчилнэ.
    39949 99
Сүүлд нэмэгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.