Сүүлд шинэчлэгдсэн: 2017 оны 9 сарын 22
  • 2011 оны 2 сарын 24
    Өнөөдөр бид шүтлэгийн хямра­лын оргил дээрээ бай­на. Оргил гэдэг нь энэнээс илүү хямрахгүй болов уу гэдэг утгаар хэлж байна. Илүү хям­рахгүй гэдэг нь хямрахад бас хэмжээ бий гэдэг санаа­гаар бас хэлж байгаа хэрэг.

    Өнөөдөр сүсэг бишрэл, итгэл үнэмшлийн шинэ хяз­гаар дээр ирсэн олон түмэн учир шалтгаанаа тал талаас хайж байна. Учир шалт­гаан буруутныг бусдаас хайх нь хялбар байдаг бөгөөд хүн зөнгөө­рөө энэ аргыг хамгийн түрүүнд сонгодог.
    48755 136
  • 2011 оны 2 сарын 17
    Ардын засгийн жилүүдэд зөв­хөн  "сайн мэдээ" байлаа. Ачит нам засгийн буянаар ард бид нар жар­гаж байгаа тухайгаа байнга дуулна. "Жаргаад байна аа хө" гээд л дуулаад байхаар нээрээ ч жаргаад байгаа юм шиг санагддаг ч байсан байж магадгүй. Зовлон хоёрхон тохиолдолд л байв. Нэг нь өнгөрсөн цаг дээр. Хувьсгалаас өмнө ард түмэн тарчлан зовж байсан тухай өдөр бүр үлгэр хүүрнэнэ. Нөгөө нь, зовлон хилийн чанадад, зүгээр нэг хилийн цаана бус социалист сис­темийн хилийн чанадад оршино. Америк тэргүүтэй орнууд зовлон­гийн далайд живэх жишээний.
    35840 83
  • 2011 оны 2 сарын 10
    Эх орноосоо дүрвэн гарсан цагаач, төрсөн газар нутагтаа хүчингүй хэмээн зарлагдсан удирдагч, шашин төрийг хослон баригч, Буддын шашны ламайзм хэмээх нэгэн урсгалын тэргүүн, Хятадын засгийн газрын нүдээр харвал  сепарист,  хүн төрөлхний шинэ үеийн оюун санааны лидерүүдийн нэгэн гэхчлэнгээр олон талаас нь харж болох XIV Далай лам Данзанжамцын дүр ихээхэн ээдрээ түвэгтэй, зөрчилтэй мэт санагддаг аа. Буддизмыг үндэслэгч Сиддхарта Гуатама бээр хаан төрийн эрх мэдлийг огоорох нь гэгээрлийн замд хөл тавих гол зам хэмээн амьдралаараа нотолсон атал Түвдийн далай ламууд төрийн эрхийг өөртөө хавсарган барьсаар ирсэн нь бурханы сургаалын үндсэн агуулгатай зөрчилдөг ч юм шиг бодогдуулан дээр эргэлзээний улам ч чангалах мэт.
    45724 117
Сүүлд нэмэгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.