Сүүлд шинэчлэгдсэн: 2017 оны 8 сарын 18
  • 2011 оны 3 сарын 30
    “...Тангад, Түвд таван хэлийн амьтан” гэсэн хэллэг бий. Хятадын “таван үндэстэн” гэдгээс ч улбаатай байж мэднэ, үгүй ч байж болно. Ямартаа ч хорвоогийн хүн ард, янз бүрийн үндэстэн ястан гэсэн санаа л даа. Харин нүүдэлчин монголчуудын хувьд хятад, орос, манж, түвд гээд дор хаяж дөрвөн хэлтнийг нь сайн мэддэг, байн байн нүүр тулсаар иржээ. Харин Чингис хаан ба Монголын эзэнт гүрнийхээр яривал ч тоймоо алдана. Жирийн иргэн нь хүртэл хувийнх нь зан чанар, чин эрмэлзэл рүү нь өнгийж харах боломж талаас нь хараад товчилж байна л даа.
    39725 0
  • 2011 оны 3 сарын 24
    Манайхан санаж байгаа даа, Сосорбарам, Батзаяа, Батсүх эд нарын нэг хошин шог байдаггүй юу? Сугалаагаар сая доллар хожвол мөн гоё болох тухай ярьж эхэлдэг юм. Тэгснээ “Нээрээ саяыг хожчихвол яах вэ” гэсэн дараагийн төсөөлөл рүүгээ орно. Тийм ийм юм авна, ингэнэ тэгнэ гэж явснаа тэрүүндээ төдийг өгнө. Энийгээ ингэж харж үзнэ болон өрнөнө. Удалгүй “Танай тэр чинь шуналтай. Энийг чинь ингэж давруулахгүй. Чамайг тэгж байгаа бол би ингэнэ. Хохь чинь” болоод улмаар хэрэлдээд, зодолдоод, бүр сүүлдээ салахаар шийднэ. Яг салах дээрээ тулаад юунаас болов гээд харсан чинь... их мөнгөнөөс, тэгэхдээ одоохондоо мөрөөдөл байгаа, магадгүй мөрөөдөл хэвээрээ үлдэх их мөнгөнөөс болсон байдаг юм...
    35126 0
  • 2011 оны 3 сарын 16
    Ямар ч урилга заллагагүй орж ирж, харийнхнаас чөлөөлж өгөөд, өөрөө буцаад явчихсан цорын ганц тохиолдол манай түүхэнд буй нь энэ байж магад. Хүрээг чөлөөлж, монголын төрийн тэргүүнийг шоронгоос суллаж, тусгаар тогтнолыг нь сэргээж өгсөн Барон Унгерныг хэлж байна. Тэр  бол Богдын зарлигаар шагнагдсан Монгол улсын баатар цолтон. Түүнийг монголчууд өөрснөө баривчлан Улаантнуудад тушаасан бөгөөд Новониколаевскт цаазлагджээ.
    41622 0
  • 2011 оны 3 сарын 9
    Болж байгаа олон юмны учрыг олдоггүй ээ. За даа, болоод өнгөрсний нь ухаарч байсан биш дээ. Би ер нь тэнэг хүн байгаа юм. Үүнийг ер нуудаггүй боловч амьдралынхаа туршид хариулсан, бөглөсөн түм буман асуулт, анкет дотор “тэнэг эсэх” гэсэн асуулт нэг ч таараагүй учраас үнэнээ хэлэх боломж өдий хүртэл гарсангүй. Эхлээд тэнэгээсээ жаахан ичдэг байсаан, нуух юм биш. Гэтэл манай ард түмэн эрт дээр үеэс “Тэнэг хүн тэг дундуур нь” хэмээн сургаж ирснийг дуулаад их урам орсон доо. Эмээ маань  “дээр үед сэхээтний төөрөгдөл” гэж аюултай юм гарч байсныг ишлэн байж, ухаантай байхын аюулыг сэрэмжлүүлдэгсэн. Нээрээ “сэхээтний төөрөгдөл” л гэж байснаас “Тэнэгийн төөрөгдөл” гэж байгаагүй болохыг МАХН-ын түүх хэлээд өгнө л дөө. Тун удалгүй 1990-ээд онд МАХН ч өөрөө “Төв ёсны үзэл” гэдгийг сонгож “тэнэг нам тэг дундуур нь” явах боломжтойг хэлж өгсөөн.
    45031 286
Сүүлд нэмэгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.