Сүүлд шинэчлэгдсэн: 2017 оны 8 сарын 18
  • 2011 оны 5 сарын 24
    -За тэхээр Д.Сосорбарам та нарын хамтын тоглолт болох гэж байгаа юм байна

    -Тийм. Хаанаас дуулав?

    -Сая та өөрөө хэлээ биз дээ.

    -Аа тийн.

    -Яагаад тоглолтоо “Хөх инээд ба..” гэж нэрлэсэн юм бэ?

    -Инээд олон янз. Ардын цагаан инээд, зөвлөлт маягийн улаан инээд, экологийн чиг баримжаатай ногоон инээд гм гм.  Харин хөх толботой монголчуудын хувьд хөх нь зүгээр санагдаад.
    35938 54
  • 2011 оны 5 сарын 11
    Хүний амьдралын зорилго их энгийн. Ердөө л “хүний дайтай явж, айлын дайтай амьдарна” гэсэн бодол. Энэ хоёр хүсэл нийлэхээрээ  эх орноо “улсын дайтай улс” байлгах нийтийн эрмэлзэлд нэгддэг. Эх орноо хүчирхэг байгаасай гэх нь хүн бүрийн хүсэл. Гэхдээ баян орны гуйлгачин байхыг хэн ч бодохгүй. Улс нь баян байвал өөрөө гуйлга гуйхгүй гэсэн жирийн логикоос эх оронч үзэл амилдаг. Зүгээр л баян айлын хүүхэд болж төрвөл өлсөх цангахын зовлонг амсахгүй гэдэг жирийн туршлагаас үүдэлтэй филисофи. Бидний эх орноо хайрлаад байгаа хайрын үндэс нь ердөө л хувь хүний өөрийнх нь үнэ цэнэ.

    Зарим хүн гадаадын иргэн болоод ерийн байдлаар цагаачлаад явдаг. Үүний цаана өөрийн улсаа үзэн ядах, өөр нэг улсыг хараад хайр нь хүрээд байгаа нь үгүй. Зүгээр л өөртөө илүү чанартай амьдрал, үнэ цэнэ бий болгох сонголт хийж байгаа юм.
    55160 103
  • 2011 оны 5 сарын 4
    Сая мэдээгээр гарч байхаар нь мэдлээ.  Иргэдийг жагсаалд оролцуулахгүй гэж мөнгө тараасан байна. Өмнө нь бас жагсаалд оролцвол мөнгө өгч байгаа гэж дуулдсан. Ингээд бодохоор иргэдэд “жагсаадах” гэж нэг мөнгө өгөөд,  “үгүй ээ,  битгий жагс” гэж дахиж өгөөд. Эцсийн эцэст иргэн хожиж байна  Ер нь иргэн байх нь хүн байхаас хамаагүй дээр болж байна.

    Би өөрийгээ хүний нийгэмд төрөөдөхлөө гэж боддог байсан. Гэтэл манай улс чинь иргэний нийгэм байгуулах аятай юм яриад бүр айлгачихлаа.
    33705 53
Сүүлд нэмэгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.