Сүүлд шинэчлэгдсэн: 2017 оны 8 сарын 18
  • 2011 оны 6 сарын 29
    Түүх давтагддаг гэлцдэг. Өмнөх үеийн хүүхдүүд өнөөдөр хөгширч, оронд нь цоо шинэ хүүхэд мэндлэн тэдний зайг нөхдөг шиг. Гэхдээ давтагдаж буй түүх өөр өөр зарчмаар явдаг гэдэг. Жил болгоны хавар, намар  ядаж л хэдэн онд болсноороо ялгагддаг шиг төстэй үйл явцууд ондоо байдлаар өрнөдөг гэж.

    1996 онд Монголд анх удаа улс төрийн өөр хүчин засгийн эрхэнд гарлаа. Ганц намтай, тэр нь үндсэн хуулинд ганцаараа байна гээд заагдчихсан энэ оронд  төрийн дээр тэр нам нь гардаг  байсан. Хүмүүс  “намзасгийн шийдвэр”, “намтөрийн тэргүүн” гэж хэлээд засгийн газар, төрөө ухаардаг явж. 1996 онд бараг л жинхэнэ утгаараа төр нь намынхаа дээр гарч ирсэн нь энэ байх.
    34783 114
  • 2011 оны 6 сарын 22
    Ард түмнийг минь ахиад л залилжээ.  Хямдхан машинтай болох гэж яваад гэнэдэж хөөрхийс. Хараажаар үүнд төр буруутай. Нэгдүгээрт төр машины үнийг хямдруулаагүй нь нөлөөлж, хоёрдугаарт төр өдөр бүр иргэнийхээ гэрээр орж залилуулж байгаа эсэхийг нь шалгах ажлаа сулруулснаас болжээ. Хохирогчид ч хэлж байна. “Залилан хийх гэж байгаа этгээдийг урьдчилан мэдээлээгүй төрдөө гомдож байгаа ба хохиролоо нөхүүлж л таараа” гэдэг утгаар.
    35077 71
  • 2011 оны 6 сарын 15
    Манайхан түүхэн хүмүүсийн “хар цагааныг ялгах” гэж их ярьдаг юм. Энэ нь дараах домгоос үүсэлтэй байх. Хүн нас бараад Эрлэг номун хаан дээр очиход нэг дэнс гаргаж ирдэг. Тэгээд чиний хийсэн буян энэ гээд баахан цагаан чулууг дэнсний нэг таваг дээр хийнэ... Үнэн хэрэгтээ хүний намтрыг хар ба цагаанаар ялгах гэж оролдох нь төөрөгдөл болдог. Наад зах нь юуг хар, цагаан гэх шалгуур ч харьцангуй. Хорин жилийн тэртээ бол цагаанд тоологдох юм өнөөдөр харын дансанд бүртгэгдэх жишээний. Иймээс түүхэнд иймэрхүү баталгаагүй, найдваргүй шалгуур тавихын оронд зүгээр нь тухайн баатрыг хүнийх нь хувьд ойлгож, жаргал зовлон дунд нь харах гэж оролдох нь бодитой санагддаг аа.
    40208 91
  • 2011 оны 6 сарын 8

    Өнгөрсөн тавдугаар сарын 21-нд бил үү, дэлхий сөнөх учиртай байв. Олон төлөгч үүнийг бошоглон хэлж, бараг л “дэлхий сөнөхгүй бол намайг алаарай” хэмээн андгайлах нь холгүй байв. Харин дэлхий сөнөх төлөвлөсөн хугацаанаас гурван долоо хоногийн дараа бичиж буй эл өгүүлэл галав юүлэх асуудлыг огт хөндөхгүй.
    Тэгээд яах гэж энэ тухай өгүүлэв гэж үү? Ийм учиртай юм. Өөрийгээ хүлээн зөвшөөрүүлэхийн төлөөх тэмцэл бол хүний үндсэн шинж. Аж төрөл, албан тушаал, хайр дурлал бүгд л явсан явсаар өөрийн байр суурь, эрх мэдэл, таашаалыг хүлээн зөвшөөрүүлэх үйл явц. Бараг цөмөөрөө л нам гүм ажин түжин аж төрөхийн сайхныг бахдах боловч бусдын анхаарлаас гадуур хаягдахыг хэн маань тэвчиж чадахгүй.
    37562 68
Сүүлд нэмэгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.