Сүүлд шинэчлэгдсэн: 2017 оны 8 сарын 18
  • 2011 оны 8 сарын 31
    Шоолох муулах хоёрын хооронд өлгүүр, дүүжлүүрийн хооронд байдаг шиг зарчмын зөрөө бий гэж...  Аль далаад онд манай эрх баригчид  Америкийг  муулсан нэгэн номын орчуулгыг хэвлэх зөвшөөрөл өгчээ. Үнэн хэрэгтээ тэр нь америк соёл, аж төрөх ёсыг тун давгүй шоолсон бүтээл байв.  Америкт аж төрж байсан зохиогчид эрх чөлөөт нийгмийг үзэн ядах үзэл, төрийн эрхийг зэвсгийн хүчээр булаах санаа байсан нь юу л бол. Тэр хүн бол  Финляндын авъяаслаг зохиолч. Бүтэн нэр нь хэл хугалчихмаар финн нэрүүд дотор, ялангуяа энд өгүүлэх зохиолын баатар Еромиа  Юкахэйнэн Суомалайнэн энэ  тэрийн хажууд  тосолчихсон аятай амаар гулгах нэр. Ердөө Мартти Ларни аж. 
    43988 69
  • 2011 оны 8 сарын 24
    Оршил. Ногоо ба диплом

    Хүнсний ногоог хавар тариалаад, намар хураадаг бол дээд (дэд?) боловсролын дипломыг намар тариад хаврын хаварт хураадаг онцлогтой. Ногоо тэр намраа л ургацаа өгдөг бол зарим дипломын суулгац хэдэн жил өнжих, ерөөсөө ургац өгөхгүй дуусах нь ч бий. Манай тамирчдын дунд “медалийн оосроос атгаад алдсан” хүн дүүрэн байдаг бол иргэдийн дунд “дипломын хавтаснаас чимхээд алдсан” нөхөд бишгүй байдаг нь үүний жишээ. Хүнсний ногоог яаж ийгээд идчихдэг бол дипломыг яагаад ч идэж болохгүй тул жаазанд хийж хадгалахаас өөр замгүй. Эзнээ насаар нь тэжээдэг диплом байхад шор долоолгохгүй байсаар турж үхүүлэх диплом ч бас байна. Хүнсний ногоо өтөх аюултай байхад ихэнх диплом дотор өт ч амь зуух шимгүй байх нь бий. Их ногоотой хүн сайхан амьдрах нь тодорхой байдаг, харин олон дипломтой атлаа идэх ногоогүй хүн бишгүй бий. Диплом нь хүнсний ногоо шиг муудахгүй сайн талтай боловч ямар ч сайхан жаазанд хийлээ гээд сайжралыг олох нигуургүй сул талтай. Ингээд бодоход хүмүүс “Диплом бол сайхан амьдрахад хэрэг болдоггүй. Гэхдээ дипломтай амьдрах сайхан” гэж үздэг ажээ.
    68852 224
Сүүлд нэмэгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.