Сүүлд шинэчлэгдсэн: 2017 оны 8 сарын 18
  • 2011 оны 9 сарын 28

     Зурхайд зөвхөн хэрэгтэй юмс буй. Тийм учраас цаг тооны бичиг жилд 200.000 хувь хүртэл борлогддог гэдэг. Ямар ч ном, сурах бичиг ингэж гүйдэггүй.  Учир нь зурхайд бидэнд хэрэгтэй өдрүүд тэмдэглээтэй бий.  Бизнес хийхээр бус зөвхөн үсээ хусуулахаар баяждаг өдөр тэнд тэмдэглээтэй. Малын үржлийн эрхтнийг сугалж хаяхад  сөрөөд мал өсөх нигууртай хоног бас зөвхөн тэнд л заагдаастэй.  Тэнд хэрэггүй юм байхгүй. Бид хэрэглэдэггүй учраас Жүүдийн “Дээгүүр өнгөрөх баяр” ,  Лал мөргөлтний “Рамадан сарын бацаг” тэмдэглэгдээгүй.
    43687 93
  • 2011 оны 9 сарын 22
    “Гээсэн гэсэн олсон шүү”. Хаягдсан бичиг баримт мэтийг  олж өгдөг үйлчилгээ ийм мессэжтэй. Тэд хүний хаясан зүйлсийг эзэнд өгөөд шан авдаг юм. Харин удирдаж байсан намынхаа “гээсэн” нэрийг “олсон” Энхбаяр дарга, Энхсайхан дарга  эднүүс  эргүүлж өгөөгүйгээр барахгүй өөрөө авч байгаагаа зарлав.   Хууль номоороо бол хэрэглэхээ байсан нэрийг нөгөө этгээд авч болдог юм байна.  Юмыг  зүгээр нэг хаяж болохгүй хэцүү ч цаг юм аа.

     Эхлээд намын нэр авч байна, цаашлаад хүний нэрийг хэрэглээд ирэхийг ч үгүйсгэх ч арга алга. Саяхь хоёрын аль нэг нь Санжаасүрэнгийн Зориг нэр авна гэхэд ИБМУТ-ынхан юугаар үгүйсгэх билээ?  С.Зориг бидний дунд байхгүй юм чинь хэн нэгэн түүнийг авах эрхтэй байж таарна. Ингэж гэмээнэ ардчилсан холбоо тэднийх болно.
    38990 93
  • 2011 оны 9 сарын 14

    Яг нарийндаа дайн гэдэг бол энх тайвны төлөө тэмцлийн нэг хэлбэр билээ. Дайнд хүрэхийн дайн өдөөнө гэж байхгүй, харин өөрийн төсөөлсөн энх амгаланг тогтооход садаа болоод зүйлсийг арилгах гэж зэвсэг агсахдаа тулдаг. Энхийг тогтоогчид, алан хядагчийн алинаас ч асуусан ийм л утгатай хариулт хэлнэ. Дайнаар дуусдаг дайн үгүй бөгөөд хүний түүхийн бүхий л дайн энхийн хэлэлцээрээр өндөрлөж байж.

    Манайхан ч гэсэн хэзээнээсээ дайныг муухай боловч сайхан арга гэж үздэг улс түмэн. Монголчуудын суу алдар мөн л дайн түрэмгийлэлтэй холбоотой. Дайн тулааны үр шимээр цогцлоосон Монголын эзэнт гүрэн өөрийн араас урьд хожид байгаагүй энх амар байдлыг, мөн урьд хожид байгаагүй уудам нутагт тогтоожээ. Энэ үеийг шастир түүхнээ Монголын их амар амгалан буюу  pax mongolica гэж нэрлэн тэмдэглэж. Түүхчид энэ үеийг “Алтан таваг толгой дээрээ тавьчихаад  айх аюулгүйгээр өдөр шөнийн алинд аялж болох” хэмээн тодотгосон байдаг.
    37877 50
  • 2011 оны 9 сарын 7
    Эхлэл. Зурагтаар харлаа. Энэ жил манай улс гурилынхаа хэрэгцээг өөрснөө хангах болж гэнэ ээ. Гадныхан гурил өгөхгүй гэсэн юм бишээ. Их тариа хураасан, тэрийгээ идэх юм байхаа. Сайн байна гэж магтая. Эхний ээлжинд гурилаар өөрснийгаа хангадаг байж, тэгээд төмсөөр, луувангаар, дунайский салаатаар хангана.

    Харин эндээс өөрөө өөрийгээ хангах нь тийм сайхан хэрэг үү? Бусадтай хамтран хангах муухай юм уу. Зарим нэг хэрэгцээг ерөөсөө бусадтай хамтран хангаж байхаар бурханаас заяасан ч юм биш байгаа? Ийм бодол санаа хаанаас эхтэй юм бэ?  Ер нь улс болгон л  юунаар ч болов өөрөө өөрийгээ хангах гээд зүтгэвэл дэлхий яахсан бол гэхчлэнгийн бодол төрөх аж.
    45080 156
Сүүлд нэмэгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.