Сүүлд шинэчлэгдсэн: 2017 оны 8 сарын 18
  • 2011 оны 10 сарын 26
    Манжуурын толгод дунд өрнөсөн олон үйл явц монголын хувь заяанд нөлөөлсөөр ирсэн аж. Гэхдээ “манжуурын толгод дунд” хэмээх гэгэлзүүр вальсийн аянд үдэшлэг болж, тэнд халамцсан залуус элдэв шалдав асуудлаар юманд орж, ажил сургуулгүй болсон гэхчлэнгээр бус. Ер нь бол вальсийн талаар ярихгүй биш ярина, гэхдээ жаахан байж байгаад.

    Япончууд ХХ зууны эхний хагаст, нарийн яривал 1931 онд Хятадын зүүн хойт нутгийг эзлээд өөрийн колони байгуулж эхэлсэн ажгуу. Түүнийгээ  өрнөдийн жишгээр “Ар Япон”, “Нью Токио”, “Шинэ Осака” гэхчлэнгээр нэрлэхийн оронд Манж-Го хэмээх тоглоомын улс байгуулжээ. Чин династийн сүүлчийн хаан асан Пу И гэгчийг “ажил сургууль завсардан” гуляалж явахад нь олж ирээд тоглоомын улсынхаа тоглоомын хаанаар ажиллуулсан үеийн тухай Б.Бертолуччигийн киног манайхан мэдэх тул ярих юм биш.
    125510 2
  • 2011 оны 10 сарын 19
    Жил бүрийн 10 сарын эхээр Германы Франкфурт (Майн дахь) хотноо олон улсын номын яармаг гардаг
    48573 0
  • 2011 оны 10 сарын 5
    -фельетон-

    Манай ерөнхийлөгчийг дэлхий даяараа “Обамагийн баруун гар” гэх болов. Арваад жилийн тэртээсэн. Давосын уулзалтад ерөнхий сайд П.Жасрай гуай оролцжээ. Германы “Билд”  билүү, сэтгүүл дээр төлөөлөгчдийн зургийг нийтлээд хаанахын хэн болохыг заасан байв. Яагаав, хүн бүрийн дүрсийг ухаж аваад оронд нь нэрийг бичсэн өөр хуудас хавсаргадаггүй юу. Харин манай ерөнхий сайдын тодоос ором дээр “аль нэг орны төрийн тэргүүн бололтой” гээд орхисон байсан.
    46963 97
Сүүлд нэмэгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.