Сүүлд шинэчлэгдсэн: 2017 оны 8 сарын 18
  • 2011 оны 11 сарын 30
    Нэг. Усан цагдаагийн хувилбар

    Усан махбодтой өдөр жил зөвхөн зурхайд байхаа больжээ. Сүүлийн үед цагдаагаа усаар зэвсэглэх үү, буу агсуулах уу гэсэн маргаан их гарч байна. Тэр маргаан нь Гамлет маягийн “Цагдаа ард түмэн рүүгээ “шагайх уу, эс шагайх уу?” гэсэн гүн ухаанлаг гарчигтай өрнөж харагдана. Энд цагдаа нар шагайж буудах уу, шагайхгүй таамгаар буудах уу гэдэг тухай ярьж байгаа юм биш.  Сонгуулийн тухай ярьж байгаа хэрэг. Гэхдээ сайхан сонгууль хийх тухай, шударга өрсөлдөх яриа ч бас ч биш. Харин сонгуулийн маргаашийг  хоёр сая монгол яаж тоо бүрэн, толгой бүтэн давах тухай яриа. Зурхай үзвээс  “аливаа хүний төрсөн өдөр нь од эрхис эрүүл мэндэд сайнаар нөлөөлөх боловч төрсний маргааш толгой өвдөх, дотор муухайрах нигууртай амой” гэдэг шиг.

     Улс орноо,  ардчиллаа, хүн амын олонхийн сонголтоо сонгуулийн маргааш  “хагалгааны дараахь хүндрэл”-ээр тавиад туучихалгүй яаж өнгөрөөх вэ?  Юуны чинь Оюутолгой, яасны  чинь Тавантолгой, өөрийн хар толгойгоо хэрхэн бүтэн үлдээх нь чухал. Дашдоржийн Нацагдорж  тухайн үедээ “Эрүүл явбал улсын наадмыг үзнэ” хэмээн ухуулж байлаа. Энэ жилийн хувьд “Сонгуулийн маргаашийг давчихвал улсын наадмын үзнэ” гэдэг тодорхой.
    35294 0
  • 2011 оны 11 сарын 23
    Оршил

     Еврей хэмээх нэгэн үндэстнийг бид мэднэ. Хуучин түүх шастирт “жүүд худалдаачин” энээ тэрээ гэх маягаар гардаг.  Өнөө “Юун хятадууд, цаана нь цагаан хятад гэж аймаар улс байдаг гэж байгаа” хэмээх Вьетнамын тухай домог шиг. “Еврей гэж айхавтар улсууд байдаг юм гэнэ лээ. Ядуу еврей байдаггүй юм гэсэн”  хэмээх ам дамжсан яриа. Бас тэднийг дэлхийн хоёрдугаар дайны үед их хядагдсан хөөрхийс хэмээн өрөвддөг. Хар шэлээп, дэркоотой, үсээ хачин сүлжсэн ортодокс еврейгээс бусдыг нь би байтугаа монгол хүн хараад танихгүй. Тийм болохоор бидний хэн маань ч еврей танихгүй, үзээгүй гэх аргагүй.

    Гэхдээ “хэрмэл жүүд” гэсэн монгол  хэллэг бий нь тэднийг эх оронгүй, гүрэн дамжиж хэрэн хэсч амьдардаг гэсэн санаа агуулдаг. Үнэхээр тийм.
    56140 85
Сүүлд нэмэгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.