Сүүлд шинэчлэгдсэн: 2017 оны 8 сарын 18
  • 2011 оны 12 сарын 21
    Жонатан Медвед хэмээх жүүд хархүү наяад оны эхээр Израйльчуудад эх орноо улам их хайрлах эрдмийг заахаар санаа шулуудаж далай гатлан ирэв. Тэрээр Израйль улс оршин тогтох үндсийн үндэс нь Сионизм буюу жүүдэч үзэл гэдэгт хатуу итгэсэн фанаат байлаа. Ингээд израйлчуудаар эх орныг нь улам хайрлуулах аянд мордлоо
    48909 150
  • 2011 оны 12 сарын 14
    Энэ муусайн баяачууд...харахаар  хорсол төрж байна.  Тэд л амар тайван амьдралыг минь булааж байна.  Муусайн баячууд байгаа цагт бид жаргахгүй ээ, жаргахгүй. Хамгийн муухай нь тэд над шиг л байсан байхгүй юу...тэрийгээ мэдэхгүй баяжсан байгаа юм даа.

    Надтай л адилхан цалингаас цалингийн хооронд гол зогоож, сонинд ороосон тамхиа хуваан татаж, автобусны тавин мөнгөн дээр ажиллаж чадвал баярлаж, маханд оочерлоод дан булуу ногдоогүй өдрийг балжинням, дашнямтайд тооцож явсан хэвтэж...тэрийгээ мэдэхгүй баяжсан байгаа юм даа.
    37947 140
  • 2011 оны 12 сарын 7
    Жүүдийн гурван нууц.

    Яков Мозганов хэмээх Оросын еврей Зөвлөлт гүрэн задарсны дараа Израйльд дүрвэн ирлээ. Тэрээр Зөвлөлтдөө бол математикийн шилдэг профессор байжээ. Харин Израйльдаа бол сая сая шинэ тутам ирмэл иргэний ердөө нэг. Арай гэж сургуулийн манаачийн ажил оллоо. Монгол хүн байсансан бол юун ажилд орох. Дор нь хэвлэлийн хурал зарлаад “Төр эрдэмтдийнхээ үгийг сонссонгүй” гэж мэдэгдээд Израйль улсыг дэлхий даяар ичээх ажилд орно. Харин Мозганов тэгсэнгүй, сургуулийн манаачийн ажлаа нэр төртэй хийхийн зэрэгцээ  сурагчид болон насанд хүрэгчдэд зориулсан математикийн гүнзгийрүүлсэн сургалтын дугуйлан нээв. Мэдээж цалингүй. Мөн өөр шиг нь ажилтай ажилгүй эрдэмтдийг тэндээ урин мөн цалингүйгээр ажиллуулав. Иймэрхүү докторууд харин ч олон байлаа. Багахан хугацааны дараа нэр хүндтэй физик математикийн сургууль тэнд үүссэн байна.
    52304 95
Сүүлд нэмэгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.