Сүүлд шинэчлэгдсэн: 2017 оны 8 сарын 18
  • 2012 оны 1 сарын 31

    -фельетон -

    Хамаг юм нураад байгаа аятай л ярих юм. Үнэн хэрэгтээ маш олон юм сайхан болчихоод байхад. Ухаандаа, хэдэн жилийн өмнө өөрийг чинь “Чи ногоорчихоод явж байна уу” гэвэл “Золиг минь, чи аанай л  архи гударчихсан явна уу” гэсэн доромж үг болдог байв

    37002 51
  • 2012 оны 1 сарын 11
    -Төгсгөл. Түрүүч нь өмнөх дугааруудад-

    Нэг. Ази ба жүүд

    Жүүдүүд ба монголчуудын хооронд төсөөтэй зүйл их бий. Сонирхолтой нь төсөө болгон биднийг бие биеэсээ улам ондоо харагдуулж байгаа нь сонин юм. Төсөөгөө ярихын өмнө тэд ази хүмүүст хэрхэн ханддагийг сонирхоод үзье.
    Жүүдүүд Ази руу нэвтрэх сонирхол ихтэй. Үүнийг Азид, ялангуяа Монголд Оюу толгой, Таван толгой гэх мэт ямар нэгэн баялаг олж хараад шунаад байгаагаар тайлбарлах аргагүй. Цагаан арьстны ертөнцөд тэднийг олон мянган жил “илүү үзэж” хялайсаар үе дамжсан дургүйцэл үүсчихсэн. Ардчилсан Америкт ч гэсэн Европоос нүүж ирээд одоо ч арилаагүй антисемитизмийн үр хөвөөстэй. Мэдээж албан бус байдлаар.
    48314 81
  • 2012 оны 1 сарын 4
    Өнгөрсөн оны ариун явдал төгсгөлдөө тохиов. Ер нь тэгдэг гэнэ, төгсгөлд нь л ганц нэг ариун явдал үйлдчихвэл бүтэн жилийн бузар явдал хүчингүй болчихдог учиртай юм байна. Гэнэн мөчид хүмүүс жилийн турш ариун явдал хийх гэж биеэ зовоодог бол ухаантай хүмүүс их өөр. Тэд жилийн 364 хоногт нь бузраар явж байгаад нэг өдөр л ганц ариун явдал үйлдэлтээр тэрийгээ үгүйсгээд хаядаг гэж байна.

    Энэ бүгдийн хамгийн чухал нь төрийн ариун гал болой. Гал олон янз байдаг билээ. Уурын зуухны, пэлээтэгний, жожгоолокны, чүдэнзний гэх мэт.  Мөн өмчлөлийн байдлаараа хувийн, олон нийтийн, төрийн гэх мэт гал байна.  Зуухны гал гэр бүлийн өмч байхад, тамхины гал хувийн шинжтэй байх жишээний. Харин үйлдвэрчний эвлэлийн болон түймрийн галыг олон нийтийн галд тоолдог юм билээ.
    43344 18
Сүүлд нэмэгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.