Сүүлд шинэчлэгдсэн: 2017 оны 8 сарын 18
  • 2012 оны 2 сарын 29
    ...Би хулигаанаас айж байсан боловч хот руу явахдаа шийдвэр төгс байсан болохоор Дамлинд дургүй хүрлээ. Эмээ намайг хот явуулахаа болино гэвэл дүүрлээ л гэсэн үг.

    -Чи чинь мал тууж хот ороод, тэндээ шингэх гэж оролдоод бүтэлгүй, албадангаар ачуулаад ирсэн биш билүү гэж түүнээс би эгдүүцэн асуулаа.

    -Албадангийн машинд   ачигдаж биш дайгдаж ирсэн юм. Чи мэднэ дээ
    39907 30
  • 2012 оны 2 сарын 20
    ...Хот явахаас хэд хоногийн өмнө манайд хулигааны сэдэвтэй, нээлттэй хэлэлцүүлэг боллоо. Эмээ минь

    -Хүн танихгүй, газар мэдэхгүй нялх амьтныг ганцааранг явуулна гэхээр сэтгэлд нэг л багтаж өгөхгүй юм. Хотод ч янзын янзын л юм болсон дуулдах юм... гэж санаашрангуй хэлнэ.

    Манай саахалтын  Дамлинсүрэн гэдэг хархүү цай уунгаа үг нэмнэ. Тэр адуу эрж яваа юм гэсэн. Тэрээр гэрээс гарах тоолондоо адуу эрж явна гэж ярих боловч түүнийг адуугаа эрж байхыг, олж байхыг,  ерөөсөө нь түүний адууг үзснээ би санадаггүй юм. Сандуйн жүд 10 уншихад гай зовлон арилан одно гэдэг шиг  арван сайхан хулигааны түүх ярихад алдуул мал олдох нигууртай аятай юм боллоо.

    -За даа хулигаанууд ч өрөөсөн өглөө сэрэхэд өрөөсөн бөөрийг чинь сугалаад авчих улс даа.
    47334 32
  • 2012 оны 2 сарын 14
    УИХ-ын сонгуулийн өдөр мянга мянган сонгогчид  өөрсдийг нь худалдан авахаар санаархаж тараасан мөнгийг тушаах ёслол боллоо. Шударга бус явдалд эгдүүцсэн сонгогчид “сэтгэл зүрхээ худалдахгүй, итгэл үнэмшлээ зарахгүй” хэмээн эгдүүцэж байв. Монголын шударга сонгогчид авилгачдын тараасан мөнгөөр өнчдийг асрах, боловсролыг дэмжих сан байгуулахаар шийдсэн юм.
    36820 51
  • 2012 оны 2 сарын 8
    (ВВС-ийн оройн мэдээ. 2112.12.31 Сүүбаатар хот). Монгол улсын ерөнхийлөгч Эль Бек Жорж шинэ жилээр ер бусын санал дэвшүүллээ. Тэрээр уламжлал ёсоор сүү өргөхийн оронд сүүнээс татгалзахыг уриаллаа. Монголчуудыг сүүнээс татгалзах, найр хуримыг, ялангуяа төрийн ёслолыг сүүгүй хийж байх санал гаргав.

    Монгол орны тулгамдсан асуудал бол хавтгайрсан сүүдэлт бөгөөд шинэ ерөнхийлөгч үүнтэй тэмцэхээ зарласан билээ. Тэрээр саяхан хэвлэлийн бага хийлгэхдээ сүү хэрэглэх явдлыг өөгшүүлж бичдэг нэгэн сурвалжлагчийг “үнээний сүүг тугал л хөхдөг, чи тугал биш юм байгаа биз дээ” хэмээн хөөрхөн мохотгож билээ. Өөр нэг хэл амтай сэтгүүлч ургамлын гаралтай сүүг хэрхэн үзэх тухай сонирхоход “Ургамлын сүүг зөгий л иддэг. Хүний биеийг олж төрчихөөд шавжны амьдралаар явах нь муухай” хэмээн цэцэн цэлмэг хариулсан юм.
    44590 117
Сүүлд нэмэгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.