Сүүлд шинэчлэгдсэн: 2017 оны 8 сарын 18
  • 2012 оны 3 сарын 28
    Миссийн тэмцээнээр хамгийн гоо үзэсгэлэнтэй бүсгүйг шалгаруулдаг бол сонгууль хүний хайланг тодруулах арга хэмжээ болдог. Шалгарсан мисс боссын гэргий болохоор явдаг бол шалгагдсан хайлангууд төр түшиж үлддэг. Шалгаруулалтаас шалгаруулалт хүртэлх дөрвөн жилд нь тэр хүн маань бидний дундах хамгийн муу этгээд байсныг таньж авна. Ингээд дараагийн сайн буюу муу нь удахгүй мэдэгдэх хүний эрэл эхэлнэ. Үүнийг сонгууль хэмээмэй. Харин шалгарсан мисс яадгийг бүү мэд. Дахиад л мисс шалгаруулдгийг бодоход ялгаагүй л байхдаа.
    43344 69
  • 2012 оны 3 сарын 21
    Луу жил гарахын өмнөхөн шадар сайд маань хэсэг иргэнийхээ хойт дүрийг хүлээн авч уулзсан байна. Сайд иргэдийнхээ хойт дүртэй уулзаж буй  нь сайн. Гэхдээ иргэдийнхээ одоогийн дүрүүдийг хэрхэвч мартаж болохгүйг сануулах  юун.

    Харин Барууны хэвлэлүүд монголын шадар сайдыг далд ертөнцтэй холбогддог увьдастай,  олон жилийн өмнө нас барсан баахан улсын сүнсийг үе үе өрөөндөө хүлээж авч хууч хөөрдөг мэтээр мэдээлжээ.
    52402 100
  • 2012 оны 3 сарын 7
    Хөөрхий дөө, зөвхөн гурван сарын нэгэн л эх орончдын өдөр байдаг. Үлдсэн 364 өдөр нь эх оронч бишчүүдийн өдөр болж таарч байна. Нарийн яривал эх орончдын хоног гээгүй учраас нар жаргамагц эх оронч биш байсан ч болоод явчихна. Саяны эх орончдийн өдрийг Ху нам ( буюу МАХН ), Хуху нам (хуучин ху нам буюу МАН) хоёр булаалдаад, аль нь эх орноо хайрлах эрхтэй дээр мэтгэлцэвээ. Эх орныг өөр нам хүчин, хувь хүнд хайрлуулчихгүйн тулд Сүхбаатарын хөшөөний хажууд манаа тавиа л, юм юм боллоо.
    44863 81
Сүүлд нэмэгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.