Сүүлд шинэчлэгдсэн: 2017 оны 8 сарын 18
  • 2012 оны 5 сарын 30
    Хэдхэн сарын өмнө байхаа,  хоёр ч сонин яриа чих дэлсээд өнгөрсөн юм. Эхнийх нь юу вэ гэхээр “монголд барууны нөлөө, хөрөнгө оруулалтыг хамжиж хязгаарлая, тэгээд дундаа ваакуумд оруулж авъя. Ингэснээр биднээс өөр харах хандах улс оронгүй болно. Харин тэр цагт олзоо хуваахад юу байхав дээ” гэсэн тохироог Орос, Хятад хоёр сэмхнээр хийсэн тухай байв.
    46970 107
  • 2012 оны 5 сарын 14
    Хөөрхий  дөө, манай муу хэнийг яачлаа. Ямар сайн байхав дээ. Эхнээсээ яагаач үгүй бол яах ч үгүй байсан гэх ч хүн байна. Яасан ч байсан яах л байсан гэх нь ч л байна. Нэгэнт л яадгаа яасан хойно  яалгах нь зайлшгүй гэх ч хүн бас байна.  Яахыг ямар яалтай биш дээ, одоо яая гэхэв.

    Харин яг яахдаа яадаг ч нь ч юув дээ, гэж санагдсан шүү. За тэгээд яалгуулахгүй хүнийг чинь өөрөөр яалтай ч биш дээ. Юугийн нь яалгаад явах ч бас...юу харагдсан, нуух юу байхав.
    59038 128
  • 2012 оны 5 сарын 9
    Сая тэр ухаалаг иргэний үнэмлэх гэж хэсэг айлгаад ашгүй намжлаа. Улс төрчид сонгууль будлиулахад садаа болно гээд ухаалаг үнэмлэхний замд хөндөлдсөн биш би гэдэг амьтан хөндлөнгөөс завшлаа.
    40817 67
  • 2012 оны 5 сарын 2
    Улс орон хоцрогдонгуй байх тэр цагт зөвхөн хүн тавьдаг газар л хий үзэгдэлтэй байсан гэдэг юм. Одоо сонгууль дөхөхөөр л хий үзэгдэл бүтээн байгуулалт маягтай өрнөх боллоо. За, байхгүй иргэд саналаа өгөх ч аль эртийн явдал. Байгаа эсэх нь тодорхойгүй сая төгрөгийг хүн бүрт тарааж эхлээд байна. Араас нь хийгээгүй ажлын цалин, хүрээгүй насны тэтгэвэр, тусаагүй өвчний эмчилгээ...гээд цуварч өгөх юм байхаа. Нөгөө нөхөд чинь сүүлдээ энэ насны бүх хэрэгцээг амлаж дуусчихаад “Диваажинд төрөх эрхийн бичиг” гардуулж явааг бодохул, хорвоо ч цагаа тулахаар багтаамж муутай эд дэг ээ.
    40460 51
Сүүлд нэмэгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.