Сүүлд шинэчлэгдсэн: 2017 оны 8 сарын 18
  • 2013 оны 11 сарын 27
    Зарим нэг үсгийн хугацаа дууссантай холбогдуулан хэрэглээнээс хасах асуудал унтарснаар Монгол цагаан толгойноос зүй бус хорогдол гарах аюул багаслаа. Ер нь малын зүй бус хорогдол их гардаг улирлын босгон үсгээ цөөлөх нь муу ёр, харин ч нэмэх учиртай байдаг гэнэ. Зарим газар “Зуун хээлтэгч тутмаас 101 төл бойжуулахын бэлгэдэл болгон нийт үсгээ 101 болговол мал ч өснө, махны үнэ ч хямдрана” гэсэн үзэл баримтлал ч сонсогдож байна. 
    117908 67
  • 2013 оны 11 сарын 18
    Бичиг үсэггүй хүн ганц зовлонтой. Тэр нь мэдэхгүйн зовлон.  Харин бичиг үсэгтэй байх түмэн зовлонтой ажгуу. Түүнийгээ солих, шинэчлэх, үсэг нэмэх, хасах гээд сүүлдээ “Энэ золигийг яах гэж сурав” хэмээн халширмаар.
    141176 79
  • 2013 оны 11 сарын 13
    Үнийн тухай сэдэв өнөөдөр моод байна.  Наймаачид үйлдвэрлэгчээс авсан бараагаа тэр үнээрээ зарахгүй байгаа тухай.  Тэд тээврийн болон бусад зардал, татвар, ажилчдынхаа цалин хөлсийг хамаг амьтны тусын тулд хувиасаа гаргахгүй байгаа гэсэн үг л дээ.(Базарваань гэж, Будда, Иусус нарын ч мөрөөдөж зүрхлээгүй буяны ажил.)Ер нь л  бүх үнэ үндэслэлгүй байгаа тухай,  миний юмыг үндэслэлгүй хямдаар бодоод, чиний юмыг үндэслэлгүй өндрөөр үнэлж байгаа тухай нийгэм даяараа ярьж байна...
    117467 101
  • 2013 оны 11 сарын 6
    ..Ханой хотын зам манайхаас нарийн, машин ч цөөн. Харин моторжсон хоёр дугуйтаар хахна.Дээр үед “хятад олон уу, шоргоолж олон уу” гэж үг байсан юм гэсэн. (Улс орныг жолоодож буй Вьетнамын коммунист нам онцгой өндөр татвар тавьдаг тул мотоциклээсээ цөөн тэрэгтэй)Өнөө “Улаанбаатарын машины олныг яана аа, лав зуу хүрнэ ээ” гэлээ гэдэг шиг вьетнамын мотоцикль, мопед, “мянгын дугуй” сая саяар яригдана.Вьетнамын мотоцикль олон уу, монголын мал олон уу, мэдэхгүй. Тэднийг харахаар нүд хүртэл ядрах юм билээ.
    124327 64
Сүүлд нэмэгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.