Сүүлд шинэчлэгдсэн: 2017 оны 8 сарын 18
  • 2014 оны 5 сарын 28
    Өглөөгүүр, мэдээ цуурхал хоёрын дундуур “Эрдэнэзуу хийд-музейгээс алдагдсан бурхдын цаана хятадууд байгаа гэнэ” гэсэн мөрүүд дуулдав. Ухаандаа,  манайхан шунахайдаа бурхнаа хулгайлаагүй, зүгээр ямар нэг дайсан этгээд “аваад иртүгэй” гэхээр нь хүргэж өгсөн болж таарч байна. Заримын маань дотор онгойж “Тэгнэ ээ тэр, хужаа нар л тэгнэ” гэлцэв. Алдагдсан бурхан олдсонд гэхээсээ илүү, цаана нь хужаа нар байсан гэх сэжимд сэтгэл онгойж байх аж.
    109291 88
  • 2014 оны 5 сарын 22
    Үнэн хэрэгтээ уран бүтээлч ба энгийн хүний хооронд ялгаа байхгүй.  Харин уран бүтээл бол санаа бодлоо хуваалцах  хамгийн сайхан аргын нэгэн. Гэтэл санаа оноо бол хүн бүхэнд л байдаг зүйл. Гэхдээ онцлогтой. Бусадтай хуваалцахын түүс болж, хэн нэгэн этгээд түүнийг нь сонсохгүй бол бухимдуулдаг тийм санаа бодол бий.  Бас аль болох бусдаас нууж, хэн нэгэн түүнийг гадарлах аваас сэтгэл хямруулдаг санаа бодол ч бас байна.
    69524 33
  • 2014 оны 5 сарын 14
    Цонхон цаагуур цасан будрана.  Хаа тэртээ үлдсэн он жилүүдийн нэгэнд чихний хажуугаар нисээд өнгөрсөн “молекулуудын эмх замбараагүй хөдөлгөөн...” гэсэн өгүүлбэр сонсогдоод өнгөрөв. Самбар дээгүүр багшийн шохой тогшин гүйх шиг.  Тэгснээ самбартай, юутай хээтэйгээ будраад арилах ч шиг.
    96880 49
  • 2014 оны 5 сарын 8
    Хүний амьдралын зорилго их энгийн. Ердөө л “хүний дайтай явж, айлын дайтай амьдарна” гэсэн бодол. Энэ хоёр хүсэл нийлэхээрээ  эх орноо “улсын дайтай улс” байлгах нийтийн эрмэлзэлд нэгддэг. Эх орноо хүчирхэг байгаасай гэх нь хүн бүрийн хүсэл. Гэхдээ баян орны гуйлгачин байхыг хэн ч бодохгүй.
    92995 54
Сүүлд нэмэгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.