Сүүлд шинэчлэгдсэн: 2017 оны 8 сарын 18
  • 2014 оны 6 сарын 25
    Монгол хүн ядуу байж чадна, хоорондоо эвтэй болон эвгүй ч байж чадна. Харин уяан дээр үүрсэн эзнээ хүлээх аргамаг хүлэггүй байж чадахгүй.  Монгол хүн эрхчөлөөгүй, шударга ёсгүй байхыг цаг нь иртэлтэсэж чадна, харин дуртай үедээ хэрэн одох эрхгүй байж чадахгүй.  Монгол хүн бусдын эрхшээлд байхыг даваад гарч чадна, харин дуртай газраа гэрээ барих боломжгүй байж үл чадна.
    127218 57
  • 2014 оны 6 сарын 18
    Саяхан УИХ хуралдаж монгол бөхийн “далай аварга” цолыг хүчингүйд тооцлоо. Далайд гарцгүй ч гэсэн далай аваргатай байсан юмсан. Үнэн хэрэгтээ, Далайд гарцтай орнуудын холбоо(ДГОХ)-ноос манай гадаад яаманд эсэргүүцлийн ноот ирүүлж “далайд гарцгүй хэвтэж “Далай” гэсэн нэр хэрэглэн, бидний хэрэгт өнгөлзөхөө болихыг хатуу сануулъя” гэснээс хамаг хэрэг үүдэж.
    82278 47
  • 2014 оны 6 сарын 11
    Уул нь, амь зуулгаа мэдэх гэдэгтэй агаар нэгэн боловч “Эдийн засагч” гэж ихээхэн нарийн мэргэжил бий. Тэд л улс орны хөгжлийн учрыг мэдэж, жолоодож, хүн ардыг аварч байдаг. Яаж гэдгийг жирийн хүн ойлгох аргагүй. Ойлгох аргагүй учраас тэдний буруу зөвийг шүүх аргагүй. Тэд “Ер нь эдийн засаг ч цаана аа ихээхэн нарийн л даа...” гэж ирээд баахан тоо томъёо, гадаад голдуу нэр хэлээд толгой эргүүлчихнэ. Яг л зарим хувраг “...бурханы ном ч нарийн л даа “гэж ирээд ухахуйяа бэрх, “ухаарах гэж зовж байснаас олон таван үггүй шүтвэл барав” гэж бодогдмоор юм ярьдаг шиг.Тийм болохоор эгэл бид чинь эдийнзасагчдын хэлж байгааг нь ойлгохгүйгээс хойш хэлснийг нь дагасхийгээд л явахаас өөр замгүй. Одоо ч гэсэн манай  засагтөр  баахан ойлгомжгүй ярьж ярьчихаад “Ингээд харахаар эдийн засаг сайжирч байна” гэж мэтгээд байгаа биз дээ. Бид чинь цаад юмыг нь ойлгоогүй болохоор дүгнэлтийг нь үгүйсгэж дийлэхгүй. Дэмий л “Энэ эдийнзасаг ч мөн нарийн эд юмаа. Заримдаа сайжрах тусмаа хүндээр тусч, үе үе өсөлтөөрөө нидэрчих гээд хэцүү ажгуу”  хэмээн толгойгоо гашилган суухаас өөрцгүй болно.
    82635 31
  • 2014 оны 6 сарын 6
    -Монголын бурхан шашинтны төв, Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба Д.Чойжамцтай хийсэн ярилцлага-
    96376 0
Сүүлд нэмэгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.