Сүүлд шинэчлэгдсэн: 2017 оны 8 сарын 18
  • 2015 оны 10 сарын 28
    ...ХХ зууны эхэн ба түүнээс өмнө монгол нутгаар аялсан хүмүүс нэгэн зүйлийг онцлон бичсэн байдаг. Тэд “Энэ нутагт банк гэж байхгүй.Тэр талын ойлголт ч үгүй. Хуримтлал үүсгэх сэдэл бодол   бүр ч  алга. Нэг л их олон мал, их төлөв адуу өсгөчихөөд, тэрийгээ хараад л баясч суудаг” хэмээн санаа нийлэн тэмдэглэжээ.
    63833 0
  • 2015 оны 10 сарын 21
    Манай хотын дарга, энэ Бат-Үүл  ёстой тэнэг дурак юм аа. Чамайг хотыг удирдаад жолоодоод аятайхан амьдар гэснээс Улаанбаатарыг хөгжүүлээд аль гэж хэн гуйсан юм бэ. Үе үеийн хотын удирдлага нь хувийн амьдралаа хөгжүүлээд болоод ирсэн байхад  чи хотын амьдралыг хөгжүүлдэг хэн бугай билээ, аан?
    260855 2
  • 2015 оны 10 сарын 15
    Хэдэн жилийн өмнөх явдал. Монголын хувьд л хэдхэн жилийн өмнөх боловч машинд дотоод шаталтын хөдөлгүүр ашиглаж туршснаас хоёр зууны дараа болсон хэрэг. Бас Форд Т суудлын тэргийг дамжлагын аргаар, хиам шиг бөөнөөр нь гаргаж эхэлснээс нэгэн зуунаар хожимдсон явдал. Түүнчлэн залуу техникчдийн ордны багачууд моторт загвар угсарч, Залуучуудын соёлын төвийн сонирхогчид “Тахь” хэмээх гар хийцийн тэргээ Замын цагдаад журамлуулж байснаас ч хожуу явдал.
    62370 1
  • 2015 оны 10 сарын 8
    ...Монголчууд муухай болоод байгаа юм биш, харин бид муухай муухай юм бишгүйтэй гэдгээ л таньж байгаа юм. Өөрсдийгээ “Оюун санаа бие бялдрын хувьд тэгш боловсорч буй социалист байгуулалтын гишүүд” хэмээн ойлгож байсан цаг саяхан. Хүний нийгмийн хаана ч таарч болох алдаа эндлийг ч  сонин байдлаар тайлбарлаж байв. Социалист нийгмийн гишүүн хулгайч байж таарахгүй, ийм учраас бусдын гээгээгүй юмыг олсон этгээд бол өнгөрсөн нийгмийн үлдэгдэл болж таарна. Ингээд хулгай худалтай хийх тэмцлээ “өнгөрсөн нийгмийн хоцрогдолтой хийж буй дайн” хэмээн таниулна.  “Ямарч худал үгийг зуу давтахад үнэн юм шиг санагдана” гэгчийн үлгэрээр  нийгмээрээ хүний хайлан болоод ч байгаа аятай сэтгэгдэл төрөх болжээ.
    130088 0
Сүүлд нэмэгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.