Сүүлд шинэчлэгдсэн: 2017 оны 8 сарын 18
  • 2016 оны 1 сарын 21
    Хэрвээ бүхнийг өөрөө хийхээс өөр аргагүй нөхцөлд  аж төрж байвал түүнийг нүүдэлчин гэж хэлж болно. Харин дуртай юмаа хийгээд тэрүүгээрээ амьдарч болоод байвал суурин иргэншил гэж хялбаршуулан ойлгож болно.

    Дуртайдаа ч бидний өвөг дээдэс малчин болоогүй. Нүүдэлчин амьдрал нь бидний сонголт бус хувь заяаны тулгалт байж. Тариалан эрхлэхэд тохиромжгүй болоод мал маллаж.Тийм болохоор хүнтэй таардаггүйгээсээ болоод жалга жалгын мухарт аж төрж байсан хэрэг биш, малынхаа бэлчээрт захирагдан тэгсэн хэрэг. Уран чадвар нь хэтийдсэн учраас амьжиргаандаа хэрэгтэй болгоныг өөрөө хийж амь зуугаагүй, зах зээлээс алслагдсан бэрхшээлээ шийдэж явсан байх нь.
    69216 0
  • 2016 оны 1 сарын 13
    Жорж Орвэлийн  “Амьтны пээрэм (ферм)” зохиолд гэрийн тэжээмэл амьтад хувьсгал хийдгийг та нар юу эс андахав?  Архичин эзнээ солихыг хүссэн амьтад  “нөхөр гахай”-н удирдлагаар төрийн эргэлт хийж “жинхэнэ малнуудын эрхийг бадруулсан” засаг тогтоодоггүй юу. Тэрэн дээр гардаг даа, мал ардчиллын хувьсгал нь сүүлдээ гахайн ардчилал болоод  гол уриа нь “Бүх амьтан тэгш эрхтэй, гахай бүр тэгш эрхтэй” мөн “дөрвөн хөл сайн, хоёр хөл ч сайн” болчихсон байдаг гэж. Амьтад анх ямар уриатай хувьсгал хийж байснаа таг мартжээ. Ганц нэг хөгшин  амьтны санаанд  эзнээ сольсон хувьсгалын  анхны уриа нь “бүх амьтан тэгш эрхтэй”, “дөрвөн хөл сайн, хоёр хөл муу” гэхчлэн байсан санагдана...
    74319 3
  • 2016 оны 1 сарын 6
    Өмнө маань яруу найргийн хоёр түүвэр байна. Нэг нь Монгол улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсны 25 жилийн ойд зориулагдсан бол нөгөө нь Завхан аймгийн Шилүүстэй сумын 90 жилийн ойгоор бүтээгджээ.
    69503 0
Сүүлд нэмэгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.