Сүүлд шинэчлэгдсэн: 2017 оны 8 сарын 18
  • 2016 оны 5 сарын 26
    Улсын дайсан гэдэг шинэ ч юм биш ээ. Гучаадхан жилийн  өмнө улс даяараа “Лоохууз гэж нэг хүн монгол улсыг хорлох гээд баригдсан юм гэнэ лээ. Муу дайсныг хөдөө малчнаар хөөж, шоронд хийсэн гэж байгаа юм” хэмээн ярьдаг байсан. Зарим хувьсгаалч нэг нь “Манай нам засаг дэндүү энэрэнгүй байна. Тэр муу эсэргүүний толгойг илж шоронд жаргааж байхаар шууд буудсан нь дээр байсан юм” гэж сүгсэгнэх. Тэр хэрээрээ эх оронч, намч зарчимч болж харагдана гээч. Бид бүгдээрээ, би өөрөө багтаад Лоохуузыг дайсан гэж бодож өссөн.
    221312 0
  • 2016 оны 5 сарын 18
    Үнэний талд байх, үнэний төлөө тэмцэх бахтай.

    “Үнэний төлөө сэтгэлээрээ нийлсэн бидний хэдэн нөхөд…”гэж ирээд л бусдыг дарамтлах юутай сайхан. “Үнэний төлөө яваа хүнийг та нар яах юм бэ” хэмээн дүрэмдэж хүн айлгах юутай жаргалтай!
    103453 0
  • 2016 оны 5 сарын 10
    Анхны офшоорыг илрүүлсэн гавъяа  хүүхнүүдэд ногдоно. Нөхрийнхээ цамцыг индүүдэж байгаад хармайнаас нь 100 цаас илрүүлсэн эхнэр нь “яадаг шаар вэ, овоо  муу шаар вэ” хэмээн бархирсаар гарч ирсэн гэдэг. Эхнэрийн хараал он цагийн эрхээр “Овоо шаар” болтлоо товчлогдсон агаад латинаар  галиглагдахдаа “оф шоор” гэгдэж эхэлжээ.  Офшоор үүссэн ёс тэр бөлгөө.
    615377 0
  • 2016 оны 5 сарын 4
    Сүүлийн үед “лалар”, “интерлалар”, “монлалар” гэхчлэнгийн хэллэг моодонд орсон билээ.  Цаг үеэ соргог мэдэрсэн Шинжлэх ухаантнууд( судлаач гэдэг үг лалартаад  шинжлэх ухааны нэршилд тохирохоо байсан, хүмүүс ад үзсэн нэгнээ “Чи муу судлаач” гэхлэн хочлох болсон учраас дээрхи хэллэгийг түр хэрэглэж байгаа) “Лалар тайлбар толь”, “Лалар-монгол толь” зэргийг зохион гүйлгээнд оруулжээ. Уг толийн зарим үгсийг дор ишлэн авлаа.
    275471 0
Сүүлд нэмэгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.